Китазава Ёшихиро

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Китазава Ёшихиро
Тэшүүр
Төлөөлдөг улс: Япон Япон
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Китазава Ёшихиро
Төрсөн огноо 1962 оны 8 сарын 4 (1962-08-04) (51 настай)
Төрсөн газар Хоккайдо, Күширо
 
Медалиуд
Өвлийн олимп
Мөнгө Сараево 1984 500 м

Китазава Ёшихиро (北沢 欣浩 Kitazawa Yoshihiro?, 1962 оны 8 сарын 4-нд төрсөн) нь Японы тэшүүрчин юм. Хоккайдо мужийн Күширо хотод төрсөн.

Тэрээр 1980 онд Хоккайдо Күширо Хокүёо ахлах сургуулийг дүүргээд Хоосэй их сургуульд элсэн оржээ.

1984 оны өвлийн олимпод тэрээр 500 метрийн зайд мөнгөн медаль хүртэж, 1000 метрийн зайд 31-р байр эзэлжээ. Ийнхүү Китазава Япон улсын түүхэнд тэшүүрийн спортоор олимпийн медаль хүртсэн анхны тамирчин болсон юм.

Их сургуулиа төгсөөд Күширо хотын захиргаанд ажиллах болсон тэрээр 1988 онд зодог тайлжээ.

Гадны холбоос[засварлах]