Ки Сон-юн

(Ки Сон Ён-с чиглүүлэгдэв)
Ки Сон Ён
Хувийн мэдээлэл
Бүтэн нэрКи Сон Ён[1]
Төрсөн огноо1989 оны 1 сарын 24 (1989-01-24) (35 настай)
Төрсөн газарӨмнөд Солонгос, Кванжу
Өндөр1.87 м[2]
Байрлалтөвийн хагас хамгаалагч
Багийн мэдээлэл
Одоогийн багСуонси Сити
Дугаар17
Өсвөрийн баг
2001–2005Жон Пол Колледж
Мэргэжлийн замнал*
ОнБагГараа(Гоол)
2006–2009Сөүл64(7)
2009–2012Селтик66(9)
2012–Суонси Сити30(0)
2013–2014Сандерленд (зээл)27(3)
Шигшээ баг
2005–2006Өмнөд Солонгос (17-)6(3)
2006–2007Өмнөд Солонгос (20-)16(2)
2007–2012Өмнөд Солонгос (23-)21(1)
2008–Өмнөд Солонгос60(5)
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. Сүүлд шинэчилсэн: 2014 оны 4 сарын 12.

† Гараа (Гоол).

‡ Шигшээ багийн гараа болон гоолыг сүүлд шинэчилсэн: 2014 оны 6 сарын 24

Ки Сон Ён (сол. 기성용, 1989 оны нэгдүгээр сарын 24-нд Куанжү хотод төрсөн) — Өмнөд Солонгосын хөлбөмбөгчин бөгөөд Суонси Сити болон Өмнөд Солонгосын шигшээд тоглодог.

Замнал[засварлах | кодоор засварлах]

2006 онд Сөүл Ки Сон Ёныг Ли Чон Ёны дэмжлэгтэйгээр элсүүлжээ.[3] 2008 оны аравдугаар сарын 29-нд Сүвонь Самсунг Блюуингзтэй дербидэхэд гоолдсоноор олонд маш танигдсан. Тухайн улиралд 39 тоглолтонд 5 гоолдсон 'Киррард' хочтой түүнийг 'Азийн шилдэг залуу тоглогчоор' олон улсад зарлав.

2009 оны арванхоёрдугаар сарын 13-нд Ки Сон Ёныг Селтикт элсэж, 2010 оны нэгдүгээр сарын 16-нд Фалкирктэй тулахад анх гараалан 'тоглолтын баатар' болжээ.[4][5][6][7][8][9]

87 тоглолтонд 11 гоолдсон шилдэг хагас хамгаалагчаа Селтик английн тэргүүн лигийн Суонси Ситид 6 сая фунтээр зарсанаар Ки 2012 оны наймдугаар сарын 24-нд гурван жилээр элссэн бөгөөд Кот-д'Ивуарын Вильфрид Бониг иртэл гараалж байв.[10] Сандерлендэд нэг жил зээлэгдсэн.[11]

Шигшээ[засварлах | кодоор засварлах]

Өсвөрийн шигшээд ДАШТ, Олимп болон Азийн цомын 40 гаруй тоглолтонд оролцсон туршлагатай[12] Ки Сон Ёныг шигшээ 2008 оны зургаадугаар сарын 7-нд ДАШТ-2010 тэмцээний сонгонд Йордантой тоглоход гараалуулжээ. Улмаар тэмцээний[13] хэсгийн 3 тоглолтонд (Грек, Аргентин болон Нигеритэй) оролцсон.[14]

2012 оны наймдугаар сарын 7, Лондоны олимпт 1/4 шигшээд Их Британтай торгуулийн цохилтоор ялагч тодруулахад Ки амжилттай гүйцэтгэн[15] хүрэл медальд хүрэв.

2014 оны ДАШТ-ий хэсгийн бүх тоглолтонд оролцсон.

Шүүмж[засварлах | кодоор засварлах]

2011 оны нэгдүгээр сарын 25, Азийн цомын хагас шигшээд Японтой тулахад Ки Сон Ён гоолын баяраа камерын өмнө сармагчин мэт аяглан тэмдэглэж, ФИФА болон Япончуудаас банга хүртэж байв.

Гэр бүл[засварлах | кодоор засварлах]

Ки Сон Ён 2013 онд жүжигчин Хань Хежиньтэй гэрлэсэн.

Амжилт[засварлах | кодоор засварлах]

Селтикт байхдаа, 2010 он
Сөүл
  • Өмнөд Солонгосын өсвөрийн аварга: 2006
  • Өмнөд Солонгосын өсвөрийн АШТ-ий II байр: 2007
Селтик
Суонси Сити
Сандерленд
  • Лигийн цомын дэд байр: 2013/14
Өсвөрийн шигшээ
Хувийн
  • Өмнөд Солонгосын өсвөрийн АШТ-ий бэлгэдлийн баг (2): 2008, 2009
  • Азийн шилдэг залуу тоглогч: 2009
  • Шотландын АШТ-ий сарын шилдэг залуу тоглогч: 2010 оны 10 сар
  • Солонгосын хөлбөмбөгийн холбооны шилдэг тоглогч (2): 2011, 2012

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. "Barclays Premier League Squad Numbers 2013/14". Premier League. 16 August 2013. Archived from the original on 5 Дөрөвдүгээр сар 2016. Retrieved 2 February 2014.
  2. "Player Profile Sung-Yueng Ki". swanseacity.net. Swansea City A.F.C. Retrieved 6 October 2012.
  3. K-League Official Match Report at K-League Website (Солонгос)
  4. "기성용 에이전트, 셀틱과 첫 협상" (in Korean). Naver. 26 August 2009.{{cite news}}: CS1 maint: unrecognized language (link)
  5. "기성용, 스코틀랜드 `셀틱FC` 이적" (in Korean). Hankyung. 29 August 2009.{{cite news}}: CS1 maint: unrecognized language (link)
  6. "Ki clinches four-year Celtic deal". BBC Sport. 13 December 2009.
  7. "Exclusive – Ki Sung-yong: I rejected Portsmouth offer as Celtic are a great club". Goal.com. 7 September 2009. Archived from the original on 9 Зургадугаар сар 2012. Retrieved 4 Долдугаар сар 2014. {{cite news}}: Check date values in: |access-date= and |archive-date= (help)
  8. "Ki to make Celtic move in January". BBC Sport. 28 August 2009.
  9. Ki impresses on Celtic debut Asian Football Confederation, 18 January 2010
  10. "Ki Sung-Yeung completes record move to Swansea City from Celtic". BBC Sport. 24 August 2012. Retrieved 24 February 2013.
  11. "Ki Sung-Yeung makes Sunderland loan move from Swansea". BBC Sport. 31 August 2013. Retrieved 31 August 2013.
  12. "축구희망 기성용". Hankook. 22 December 2009. Retrieved 29 January 2011.
  13. "South Korea reveal final squad". BBC Sport. 1 June 2010. Retrieved 29 January 2011.
  14. "Ki Sung Yueng". BBC Sport. Archived from the original on 5 Зургадугаар сар 2016. Retrieved 29 January 2011. {{cite news}}: Check date values in: |archive-date= (help)
  15. Sami Mokbel (7 August 2012). "Arsenal target Celtic midfielder Ki Sung-yeung". Daily Mail. London. Retrieved 2013-12-30.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]


Загвар:2008 оны зуны олимпт Солонгосын хөлбөмбөгийн шигшээ

Загвар:2012 оны зуны олимпт Солонгосын хөлбөмбөгийн шигшээ