Клаудио Маркизио

Клаудио Маркизио

Маркизио 2012 онд
Хувийн мэдээлэл
Бүтэн нэрКлаудио Маркизио[1]
Төрсөн огноо1986 оны 1 сарын 19 (1986-01-19) (38 настай)
Төрсөн газарИтали, Турин
Өндөр179 см
БайрлалХагас хамгаалагч
Багийн мэдээлэл
Одоогийн багЮвентус
Дугаар8
Өсвөрийн баг
1993–2006Ювентус
Мэргэжлийн замнал*
ОнБагГараа(Гоол)
2006–Ювентус202(29)
2007–2008Эмполи
(зээл)
26(0)
Шигшээ баг
2007–2008Итали (21-)14(1)
2009–Итали45(4)
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. Сүүлд шинэчилсэн: 2014 оны 6 сарын 4.

† Гараа (Гоол).

‡ Шигшээ багийн гараа болон гоолыг сүүлд шинэчилсэн: 2014 оны 6 сарын 15

Клаудио Маркизио (Итали: Claudio Marchisio, 1986.01.19-нд Пьемонт мужийн Турин хотод төрсөн) — Итали улсын хөлбөмбөгийн шигшээ баг болон Италийн Ювентус багт тоглодог, одоо 38 настай хагас хамгаалагч хөлбөмбөгчин.

Маркизио төрөлх хотынхоо Ювентусын хүүхдийн багт дадлагажаад 2006 оноос үндсэн багт орж, 2015 оны хаврын байдлаар 237 тоглолтод оролцон 32 гоолдоод байна. Энэ дунд 2007–08 оны улиралд Эмполид зээлээр 26 удаа гарч тоглосон. 2009 оноос Италийн шигшээ багт зүтгэж 2014 оны эцсийн байдлаар 51 тоглолтод (4 гоол) оролцжээ.

Италийн сонин хэвлэлээр түүний ᠌᠌"бөмбөгтэй тоглогчийг зогсоох, талбайг мэдрэх, бөмбөгний төлөөх зүтгэл, төвийг эзэгнэх" чадварыг сайшаан үнэлсэн байхын сацуу 1970-80-аад оны Марко Тарделлитай зүйрлэдэг.[2][3][4]

Мэргэжлийн баг[засварлах | кодоор засварлах]

Маркизио хүүхдийн багт байхдаа Алессандро Дель Пьерог үлгэр жишээ болгож мөн түүн шиг довтлох чиглэлийн хагас хамгаалагч байсан. 2004 оноос Фабио Капелло нэгдүгээр багийн бэлтгэлд дуудах болж, Ювентус дээд лигээс мултарсан 2006 онд Дидье Дешамын шийдвэрээр Маркизио гараанд дэвшиж, улмаар Сери Б-д түрүүлсэн.

2007 оны долоодугаар сарын 25-нд Эмполид Себастьян Жовинкотой зээлэгдэв.[5][6]

2008 оны намраас Ювентуст эргэн ирж баттай байраа олсон. 2011 оноос хойш Ювентус байнга лигтээ түрүүлдэг болсон. 2012 онд Дель Пьеро зодог тайлахдаа 8 дугаартай Маркизиог үнэлэн 10 дугаараа өвлүүлэхийг зөвшөөрч байв.[7]

Статистик[засварлах | кодоор засварлах]

2015 оны 5 сарын 23-ны байдлаар:

Баг Улирал Лиг Цом Европ бусад Бүгд
Зиндаа Тт Гоол Тт Гоол Тт Гоол Тт Гоол Тт Гоол
Ювентус
2006–07 Сери Б 24 0 0 0 24 0
2007–08 Сери А 0 0 0 0 0 0
2008–09 24 3 0 0 6 0 30 3
2009–10 28 3 0 0 7 0 35 3
2010–11 32 4 1 0 8 0 41 4
2011–12 36 9 3 1 39 10
2012–13 29 6 2 0 8 2 1 0 40 8
2013–14 29 4 2 0 11 0 1 0 43 4
2014-15 34 3 4 0 11 0 1 0 50 3
Бүгд 237 32 15 1 51 2 3 0 306 35
Эмполи
(зээл)
2007–08 Сери А 26 0 1 0 2 0 29 0
Нийлбэр 263 32 16 1 53 2 3 0 335 35

Шигшээ баг[засварлах | кодоор засварлах]

Маркизио Италийн эгнээнд (Евро-2012)

Клаудио Маркизио 2009 оны 8 сарын 12-нд Швейцартай гоолгүй тэнцэхэд анх Италийн шигшээд анх багтан тоглож,[8][9] 2011 оны 10 сарын 7-нд Сербтэй Евро-2012 тэмцээний урьдчилсан шатанд тоглоход анх гоолджээ.[10]

Англитай 2014 оны ДАШТ-ий IV хэсэгт тулахад 23 метрээс гоолдсон.[11]

Гоол[засварлах | кодоор засварлах]

2014 оны эцсийн байдлаар:

# Огноо Газар Учраа баг Гоол Дүн Тэмцээн
1. 7 October 2011 Белград  Серби 1–0 1–1 Евро-2012-ын урьдчилсан
2. 11 June 2013 Рио-де-Жанейро  Хаити 2–0 2–2 нөхөрсөг
3. 4 June 2014 Перужиа  Люксембург 1–0 1–1 нөхөрсөг
4. 14 June 2014 Манаус  Англи 1–0 2–1 2014 оны ДАШТ

Түрүү[засварлах | кодоор засварлах]

Ювентус багаараа
Италийн шигшээгээрээ
Хувиараа
  • Италийн АШТ-ий бэлгэдлийн баг (2): 2011, 2012

Лавлах бичиг[засварлах | кодоор засварлах]

  1. "FIFA World Cup South Africa 2010 – List of Players" (PDF). Fédération Internationale de Football Association (FIFA). Retrieved 5 June 2013.
  2. "Marchisio, da riserva a intoccabile". Gazzetta dello Sport. 29 November 2008.
  3. "Tardelli: "Juve, Marchisio è come me"". Tuttosport. 24 September 2009. Archived from the original on 3 Гуравдугаар сар 2016. Retrieved 28 Тавдугаар сар 2015.
  4. "Marchisio, un Predator da Playstation" (in Italian). Corriere della Sera. 27 September 2009.{{cite news}}: CS1 maint: unrecognized language (link)
  5. "Marchisio: "Vado, gioco, miglioro e torno"" (in Italian). Il Sole. 29 July 2007.{{cite news}}: CS1 maint: unrecognized language (link)
  6. "Marchisio alla Tardelli? Operazione nostalgia su presente e futuro Juve". Il Giornale. 6 December 2011.
  7. "Juventus senza numero 10" (in Italian). MSN Sport Notizie. 2 September 2012. Archived from the original on 13 Долдугаар сар 2013. Retrieved 28 Тавдугаар сар 2015. {{cite news}}: Check |url= value (help); Check date values in: |archive-date= (help)CS1 maint: unrecognized language (link)
  8. "Italia: Marchisio e Criscito le novità, Del Piero out" (in Italian). Corriere dello Sport. 8 August 2009.{{cite news}}: CS1 maint: unrecognized language (link)[permanent dead link]
  9. Italy in a goalless draw on the day of Cannavaro’s record juventus.com
  10. "Marchisio: record-man with the Azzurri". juventus.com. 8 October 2011.
  11. "Andrea Pirlo the pass master stars in his own film to hurt England". The Guardian. 15 June 2014.

Холбоос[засварлах | кодоор засварлах]


Загвар:2008 оны зуны олимпт Италийн хөлбөмбөгийн шигшээ