Кобальт

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Кобальт (Co) нь газрын гадаргад 0,003% хүнцэл /мышъяк/, хүхэрт хүнцэл хэлбэрээр /CoAsS, CoAs2 / оршино. Ургамал амьтдын эд эрхтэнд тогтмол оролцдог витамин В12 –ын найрлагын нэг хэсэг болж гурван валенттай кобальт 4,5% агуулагддаг байна. /125/ Шошлог ургамлын иш навч зэрэг эрхтэнд кобальтын хуримтлал тогтворжихын хирээр азотын молекулуудыг бэхжүүлдэг байна. Металлоэнзим болох трансфераза, изомераза, дипептидаза ферментүүдийн найрлаганд оролцохоос гадна пируваткарбоксилаза, рибофлавинкиназа, шүлтлэг фосфотаза, аргиназа зэргийг идэвхжүүлнэ. Загасны гурил, улаан буудайн хивэг, цагаан лууван кобальтаар баялаг байна. Мөн сүү,хүнсний ногоо, гурилан бүтээгдэхүүн кобальтын эх үүсвэр болно. Бие махбодид бага хэмжээгээр биеийн жингийн 1 кг-д 30-60 мкг байвал зохино. Кобальт нуклейн хүчил нийлэгжих, цус төлжих, нүүрс ус, эрдэсийн солилцоо, ферментийн үйл ажиллагаанд оролцдог. Кобальт цус, дэлүү, яс, өндгөвч,өнчин тархи, элгэнд хуримтлагдана. Амьтдын 1 кг шинэ эд эрхтэнд (мкг-аар) элгэнд 30-100, дэлүүнд 20-40, нойр булчирхайнд 10-30, бөөр, ясанд тус бүр 30, зүрхэнд 12-35 байна. Бие махбодид кобальт дутагдвал өсөлт саатах, цус багадах, турж эцэх шинж ажиглагддаг байна. Далбагын төрлийн мөөгөнд хийгдсэн судалгаанаас үзвэл 1 кг хуурай жинд нь 0,13-1,00 мг кобальт илэрчээ. /Mlodecki et.al 1965/