Коизүми Жүн-Ичироо

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Коизүми Жүн-Ичироо

Коизүми Жүн-Ичироо (яп. 小泉 純一郎, 1942 оны нэгдүгээр сарын 8-нд төрсөн)нь 2001-2006 онд Японы Ерөнхий сайдын албыг хашсан улс төрч.

Японы Либерал Ардчилсан Намын удирдагчдын нэг тэрбээр Японы засгийн газрын өр, шуудангийн албаны хувьчлалд анхаарч, эдийн засгийн шинэтгэл хийснээр алдаршсан юм. 2005 онд Коизүми ЛАН-ыг удирдан сонгуульд оролцож орчин үеийн Японы түүхэнд хамгийн олонд тооцогдох суудал парламентад авч байв.

Коизүми Японы өөрийгөө хамгаалах хүчний албан хаагчдыг Иракт оруулсан нь Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш Японы цэргийн хүчнийг гадаад улсад илгээсэн анхны тохиолдол болж олон улсын анхаарлыг татаж байсан. Түүнчлэн Ясүкүни сүмд удаа дараа очиж хүндэтгэл үзүүлэн, Бүгд Найрамдах Хятад Ард Улс болон Өмнөд Солонгостой дипломат харилцаагаа муутгахад хүрч байв.

Гадны холбоос[засварлах]

Commons
Викимедиа дуу дүрсний сан: 小泉純一郎
Өмнөх
Мори Ёшироо
Японы ерөнхий сайд
2001-2006
Дараах
Абэ Шинзоо