Коми
| Бүгд Найрамдах Коми Улс (Монгол) Республика Коми (Орос) Коми Республика (Коми) |
|
|---|---|
ОХУ дахь Бүгд Найрамдах Коми Улсын байршил |
|
| сүлд | далбаа |
| Төрийн дуулал: n/a | |
| Нийслэл | Сыктывкар |
| Байгуулагдсан | 1921 оны 8 сарын 22 |
| Ангилал Холбооны тойрог Эдийн засгийн бүс |
Бүгд Найрамдах Улс Баруун Хойд Хойд |
| Код | 11 |
| Газар орон | |
| Нутгийн хэмжээ - ОХУ дахь дэс |
415,900 км² 415900 |
| Хүн ам зүй (2002 оны тооллого) | |
| Хүн амын тоо - ОХУ дахь дэс - Нягтрал - Хотын - Хөдөөний |
1,018,674 хүн 54 2.4 хүн / км² 75.3% 24.7% |
| Албан ёсны хэлнүүд | орос, коми |
| Засгийн газар | |
| Захирагч | Вячеслав Гайзер |
| Хууль тогтоох байгууллага | Төрийн Зөвлөл |
| Үндсэн хууль | Бүгд Найрамдах Коми Улсын Үндсэн хууль |
| Албан ёсны цахим сүлжээ | |
| http://www.rkomi.ru/ | |
Бүгд Найрамдах Коми Улс (орос. Республика Коми) нь Оросын Холбооны Улсын хойд хэсэгт орших бүгд найрамдах улс юм. Нийслэл нь Сыктывкар хот. Баруун Хойд Холбооны тойрогт хамаарна.
Агуулга |
[засварлах] Газарзүй
Уралын нурууны баруун талд, Дорнод Европын тэгш өндөрлөгийн зүүн хойд хэсэгт оршино.
Нутаг дэвсгэр нь 415,900km² хэмжээтэйгээс 70 гаруй хувь нь тайга, 15 орчим хувь нь намаг юм. Уралын нурууны хойд хэсгийн 32,800km² талбайг эзлэн орших тундр нь Европын хамгийн том эртний ой бөгөөд ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн байдаг.
Хойд талаараа Ненецийн автономит тойрог, зүүн талаараа Ямало-Ненецийн автономит тойрог, Ханты-Мансийн автономит тойрог, Свердловск муж, өмнө талаараа Пермийн хязгаар, Киров муж, баруун талаараа Архангельск мужтай хиллэнэ.
Печора гол, Вычегда гол (Хойд Двина голын цутгал)-ууд тус улсын нутгаар урсана.
[засварлах] Байгалийн баялаг
Тус улсын нутаг дэвсгэрт чулуун нүүрс, газрын тос, байгалийн хий, алт, алмаазын орд газрууд бий.
[засварлах] Уур амьсгал
- 1 сарын дундаж температур нутгийн урд хэсгээр -17℃, хойд хэсгээр -20℃.
- 7 сарын дундаж температур нутгийн урд хэсгээр +15℃, хойд хэсгээр +11℃.
- Жилийн хур тунадасны дундаж хэмжээ 625мм.
[засварлах] Хүн ам
Хүн ам нь 2002 оны байдлаар 1,018,674 байснаас орос үндэстэн 60 орчим, Угро-фин язгуурын коми үндэстэн 25 орчим хувийг эзлэнэ. Мөн украйн (6.10%), татар (1.54%), беларусь (1.49%), герман (0.91%), чуваш (0.74%)) үндэстнүүд оршин сууна. Нийт 381,626 өрхтэй.
Хүн амын нягтшил 2.44 хүн/км².
Албан ёсны хэл нь коми хэл ба орос хэл. Оршин суугчдын ихэнх нь Үнэн алдартны шашин шүтнэ.
[засварлах] Түүх
19-р зуунаас 20-р зууны эх хүртэлх хугацаанд хүн амын тоо эрс нэмэгдсэн бөгөөд шилжин суурьшигсдын ихэнх нь умард нутгийг ашиглах ажиллах хүч болон илгээгдсэн хоригдлууд байв.
1929 оны 8 сарын 22-нд Коми-Зырын автономит хязгаар болон байгуулагдсан бөгөөд мөн оны 12 сарын 5-нд автономит бүгд найрамдах улс болсон байна.
1992 оны 5 сарын 26-нд одоогийнхоо нэрээр нэрлэгдэх болжээ.
[засварлах] Цагийн бүс
Тус бүгд найрамдах улс нь Москвагийн цагийн бүст хамаарна. Өөрөөр хэлбэл, UTC+3 цагийг баримтлах бөгөөд зуны цагийн үедээ UTC+4 болно.