Коморос

(Комор-с чиглүүлэгдэв)
Коморосын Холбооны Улс
  • Udzima wa Komori (Комор)
  • Union des Comores (Франц)
  • جمهورية القمر المتحدة (Араб)
  • Жамхурият аль-Кумур аль-Мутахида
Уриа: 
  • "Unité – Solidarité – Développement" (Франц)
  • وحدة، تضامن، تنمية (Араб)
  • "Эв нэгдэл - хамтын санаа - хөгжил"
Төрийн дуулал: Udzima wa ya Masiwa  (Comorian)
Их Арлуудын Эв Нэгдэл
Коморосын байршил (дугуйлсан)
Коморосын байршил (дугуйлсан)
Нийслэл
ба томоохон хот
Морони
11°41′S 43°16′E / 11.69°S 43.26°E / -11.69; 43.26
Албан ёсны хэл
Угсаатны бүлгүүд
(2000)[1]
Шашин 98% Суннит Ислам (албан ёсны)
2% Христ
Ард түмний нэршилКоморчууд
Төр засагХолбооны ерөнхийлөгчийн бүгд найрамдах улс
Азали Ассумани
Мустадроин Абду
Хууль тогтоох байгууллагаХолбооны Хурал
Үүсгэн байгуулалт
• Португалийн судлаачдын нээлт
1503
• Францын удирдлага доорх Нгазиджа, Ндзуани, Мвали
1886
• Коморосын протекторат
9 сарын 6, 1887
4 сарын 9, 1908
10 сарын 27, 1946
• Коморос улс
12 сарын 22, 1961
• Францаас тусгаар тогтнов
7 сарын 6, 1975
• Исламын Холбооны Бүгд Найрамдах Коморос Улс
10 сарын 1, 1978[3]
• Коморосын Холбооны Улс
12 сарын 23, 2001
5 сарын 17, 2009
Газар нутаг
• Нийт
1,861 км2 (170)
• Усны эзлэх талбай (%)
бага
Хүн ам
• 2019 тооцоо
850,886 (160)
• Нягтаршил
457/км2 (27)
ДНБ (ХАЧТ)2019 тооцоо
• Нийт
$2.446 тэрбум[4] (178)
• Нэг хүнд ноогдох
$2,799[4] (177)
ДНБ (нэрлэсэн)2019 тооцоо
• Нийт
$1.179 тэрбум[4] (182)
• Нэг хүнд ноогдох
$1,349[4] (165)
ОТББИ (2013)  45.0[5]
дундаж · 141
ХХИ (2021) 0.558[6]
дундаж · 156
Мөнгөний нэгжКоморос франк (KMF)
Цагийн бүсUTC+3 (ЗАЦ)
Жолооны талбаруун
Утасны томьёо+269
Домэйн нэр.km

Коморос Улс (Араб: جزر القمر Чузур аль-Катар, комороор قمر Комори, Франц: Comores [kɔˈmɔːʀ]; 2001 оноос хойш албан ёсоор Коморосын Холбооны Улс) нь Энэтхэгийн далай дахь Мозамбикийн хоолойн хойд гарцан дээр Мозамбик ба Мадагаскар хоёр улсын дунд орших арлын холбооны улс юм. Коморос нь Коморын Арлууд дахь үндсэн дөрвөн арлын гурваас бүрддэг. Эдгээрт Их Комор (Нгазиджа), Анжуан (Ндзуани), Мохели (Мвали) болон бусад хэд хэдэн жижиг арлууд ордог. Дөрөв дэх гол арал болох Майот нь Францын далайн чанад дахь департамент боловч холбооны улс бас манайх хэмээн маргадаг байна.

Коморос нь 1975 онд Францаас салан тусгаар тогтносон. Тус улсын ойролцоогоор 795.000 хүн амын дийлэнх нь дорнод африк болон арабаас гаралтай бөгөөд ихэнх нь муслим. Улсын нэр нь арабаар Чузур аль-Катар (Араб: جزر القمر‎) бөгөөд энэ нь „Сарны Арлууд“ гэсэн утгатай аж.

Tүүх[засварлах | кодоор засварлах]

Үндсэн өгүүлэл: Коморосын түүх

Эртний түүх[засварлах | кодоор засварлах]

Эдгээр арлууд дээр хэзээ бас хаанаас анхны иргэд ирж суурьшсан нь тодорхой биш юм. Археологичид Анжуан арлаас 6-р зууны үеийн суурингийн туурь олсон байдаг. Нийтийн тооллын нэгдүгээр зуунд Индонезээс далайгаар австронезийн цагаач нар Мадагаскарт газардсан байх магадлалтай хэмээн үздэг бөгөөд тэднээс зарим нь коморт суурьшсан байх талтай юм. Үүнээс гадна дорнод африкаас банту ард түмэн иржээ.

Исламд орсон үе[засварлах | кодоор засварлах]

Aрабчууд ба персүүд ч 15-р зуунаас зочлон ирж, үндсэн дөрвөн арал дээр олноор суурьших болсноос гадна исламын шашныг нэвтрүүлэв. Тэд ихэвчлэн эргийн орчмоор суурьшин, султант улсаа байгуулан, харин уугуул иргэдийг нь арлын гол хэсэг рүү шахан түрэх болжээ. 16-р зуунд Коморос нь бүс нутгийн худалдааны төв болон будаа, халуун ногоо, амбра мөн түүнчлэн боолуудыг зүүн африкийн ба ойрх дорнодын боомтууд руу экспортолдог байв.

Арабын султант улсуудын ноёрхол[засварлах | кодоор засварлах]

Европын анхны зочид нь португалчууд байсан ба тэд 1505 онд Их Комор арал дээр газарджээ. 1527 онд Коморос анх удаа Португалын газрын зурагт тэмдэглэгдэв. 19-р зууны дунд үеийг хүртэл арабын исламын нөлөө давамгайлж байв. 1865 онд нийт хүн амын 40 орчим хувийг боолууд бүрдүүлж байлаа. 18-р зууны сүүлээс Мадагаскараас сакалава үндэстэн Комор арал дээрх боолуудын анд гарч, Майотыг бараг л эзэнгүй арал болгожээ. Сакалавын Хант Улсыг Мерина эзэлсний дараа л энэхүү дайрлага зогссон байна.

Францын нөлөөнд байсан үе[засварлах | кодоор засварлах]

19-р зууны эхний хагаст Энэтхэгийн далайн баруун талд орших арлуудын төлөөх Франц, Их Британийн тэмцэл эхлэв. 1841 онд Майот арлыг эзэмшилдээ авснаар францчууд Коморос орчмын бүс нутгийг эрхшээлдээ оруулж чаджээ. 1886 онд үлдсэн гурван арлыг мэдэлдээ оруулан, хамгаалалт тогтоов. 1912 онд сүүлчийн султан хаан ширээнээс буун, Коморос нь Майот арал дээрx Дзаудзи хотод төвтэй колони болж орхив. Колони байх үедээ боолчлолыг халав.

Тэмдэглэл[засварлах | кодоор засварлах]

  1. Банту, Малагас, болон Араб хүмүсийн холимог

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Коморос – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Wiktionary
Wiktionary
Wiktionary: Коморос – Энэ үгийг тайлбар толиос харна уу
 Викимедиа-Атлас: Коморос – газар зүйн ба түүхэн газрын зураг

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. "Comoros - People | Britannica". www.britannica.com (in англи). Archived from the original on 19 December 2020. Retrieved 2022-09-25.
  2. Ottenheimer, Martin; Ottenheimer, Harriet (1994). Historical Dictionary of the Comoro Islands. Scarecrow. p. 73. ISBN 978-0-8108-2819-3.
  3. "Comoros Constitution of October 1, 1978". Digithèque MJP. 2012. Archived from the original on 27 October 2020. Retrieved 24 October 2020. (Франц хэлээр)
  4. 4.0 4.1 4.2 4.3 "Comoros". International Monetary Fund. Archived from the original on 6 February 2020. Retrieved 17 April 2012.
  5. "GINI index". World Bank. Archived from the original on 30 April 2014. Retrieved 26 July 2013.
  6. Human Development Report 2020 The Next Frontier: Human Development and the Anthropocene (PDF). United Nations Development Programme. 15 December 2020. pp. 343–346. ISBN 978-92-1-126442-5. Archived (PDF) from the original on 2022-10-09. Retrieved 16 December 2020.

Координат: 12° Ө, 44° З