Компьютерийн шинжлэх ухаан

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Utah teapot representing computer graphics Plot of a quicksort algorithm
large capital lambda Microsoft Tastenmaus mouse representing human-computer interaction
Компьютерийн шинжлэх ухаан нь мэдээлэл ба тооцооллын онолын үндсүүд болон тэдгээрийг компьютерийн системд хэрэгжүүлэх практик аргуудыг судалдаг.

Компьютерийн шинжлэх ухаан нь мэдээлэл ба тооцооллын онолын үндсүүд болон тэдгээрийг компьютерийн системд хэрэгжүүлэх практик аргуудыг судалдаг. Компьютерийн шинжлэх ухаанчид мэдээллийг үүсгэдэг, дүрслэдэг, хувиргадаг, мөн цогц системийг загварчлахад тохиромжтой хийсвэрлэлийг томъёлдог алгоритмын процессуудыг бодож олдог.

Компьютерийн шинжлэх ухаан олон дэд салбартай. Жишээлбэл компьютер график тодорхой үр дүнгийн тооцооллыг голчлон судалдаг байхад тооцооллын цогц байдлын онол тооцооллын асуудлуудын шинж чанарыг судална. Бусад нь ч гэсэн тооцооллыг хэрэгжүүлэх тал дээр төвлөрдөг. Жишээлэхэд програмчлалын хэлний онол тооцооллыг дүрслэх аргуудыг судалдаг байхад компьютерийн програмчлал тодорхой нэг тооцооллын асуудлыг шийдэхийн тулд тодорхой нэг програмчлалын хэлийг ашигладаг, харин хүн-компьютерийн харилцан үйлдэл компьютер болон тооцооллыг хүмүүст хэрэгтэй зүйл болгох тал дээр төвлөрдөг.

Зарим хүмүүс компьютерын шинжлэх ухааныг компьютерын тухай шинжлэх ухаан (Мэдээллийн технологи зэрэг) гэж андуурах юмуу эсвэл өөрсдийн тоглоом тоглох, веб хуудас харах, баримт бичиг боловсруулах гэх мэт ажлуудтай холбоотой гэж боддог. Гэвч компьютерийн шинжлэх ухааны зорилго нь тоглоом, веб браузер зэрэг програм хангамжуудын шинж чанарыг ойлгож тэр ойлголтынхоо тусламжтайгаар шинэ програм үүсгэх эсвэл байгаа нэгнийг сайжруулахад оршдог.

Түүх[засварлах]

Компьютерийн шинжлэх ухааны үндэс суурь дижитал буюу цифрэн компьютер бүтээгдэхээс өмнө тавигдсан байдаг.