Контекст

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Контекст (англ. Сontext). Латины contextus – “нягт уялдаа холбоо, нэгдэл” гэсэн утгатай үгнээс гаралтай нэр томъёо. Агуулж буй үг бүр (эсвэл өгүүлбэр, хэллэг г.м.) нь тухайн эх бичвэртэй шууд холбоотой тодорхой утга санааг илэрхийлдэг эх бичвэрийн харьцангуй төгс хэсэг (хэллэг, өгүүлбэр, мөчлөг, бадаг г.м.) мөн. Контест эх бичвэр, үг ярианд бүрэн гүйцэд дууссан утга санаа өгч, эх бичвэрийн уран сайхны нэгдлийг хангахад нөлөөлдөг. Тийм учраас аливаа үг эсвэл хэллэгийг зөвхөн контекстийн тусламжтайгаар үнэлэх боломжтой юм. Хэрэв энэ ойлголтыг өргөн утгаар нь авч үзвэл тухайн бүтээл, эх бичвэрийг бүхэлдээ контекст гэж хэлж болно.