Кошино Таданори

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Кошино Таданори
Жүдо
Төлөөлдөг улс: Япон Япон
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Кошино Таданори
Төрсөн огноо 1966 оны 4 сарын 3 (1966-04-03) (48 настай)
Төрсөн газар Хоккайдо, Ширанүка, Ширанүка
 
Медалиуд
Зуны олимп
Хүрэл Барселона 1992 -60 кг
Дэлхийн АШТ
Мөнгө Белград 1989 -60 кг
Алт Барселона 1991 -60 кг
Азийн наадам
Алт Бээжин 1990 -60 кг
Азийн АШТ
Алт Дамаск 1988 -60 кг

Кошино Таданори (越野 忠則 Koshino Tadanori?, 1966 оны 4 сарын 3-нд Хоккайдогийн Ширанүка тойргийн Ширанүкад төрсөн) нь -60 кг-ийн жинд барилддаг байсан, Японы жүдоч юм. Тэрээр 1991 онд дэлхийн аварга болж, 1992 оны зуны олимпоос хүрэл медаль хүртжээ. Өдгөө Олон Улсын Бүдогийн Их Сургуульд дэд профессороор ажиллахын сацуу жүдогийн багийн нь ахлах дасгалжуулагчийн үүрэг гүйцэтгэдэг.

Намтар[засварлах]

Кошино бага сургуулийн 3-р ангиасаа жүдогоор хичээллэж эхэлжээ. Ширанүка дунд сургуулийг дүүргээд Хоккайдо Ширанүка ахлах сургуульд элсэн орсон тэрээр ахлах сургуулиудын улсын АШТ-ээс хүрэл медаль зүүж байсан. 1985 онд Тоокай Их Сургуульд элсэн орж, 1989 онд сургуулиа төгсөөд Тоёо Сүйсан компанид ажиллах болов. Оюутан байхдаа Шоорики цомыг 1986, 87 онуудад хүртсэн аж. Тэрээр 1989-92 онд Коодоокан цомд 4 дараалан, 1989–1991 онд Бүх Японы АШТ-д 3 дараалан түрүүлжээ. 1992 онд олимпоос хүрэл медаль хүртсэнийхээ дараа зодог тайлж, 1993 оноос Олон Улсын Бүдогийн Их Сургуульд туслах багш, жүдогийн багийн нь дасгалжуулагчаар ажиллаж байгаад хожим дэд профессор, ахлах дасгалжуулагч болжээ.