Красноярскийн хязгаар

Красноярскийн хязгаар
Улс Орос
Холбооны тойрог[1]
Эдийн засгийн бүс[2]
Хүн ам
  Тооцоо 
(2018)[3]
2,876,497
Цагийн бүсUTC+7 ([4])
OKTMO ID04000000
Албан ёсны хэлОрос хэл[5]

Красноярскийн хязгаар (Орос: Красноярский край) нь Оросын Холбооны Улсыг бүрдүүлэгч субъектуудын нэг юм. Төв нь Красноярск хот. Сибирийн Холбооны тойрогт хамаарна. 2007 оны 1 сарын 1-нд Эвенкийн автономит тойрог, Таймырын автономит тойрог Красноярскийн хязгаарт нэгдсэн.

ОХУ дотроо газар нутгаараа Сахагийн дараа 2-т орох бөгөөд нийт нутгийн 13%-г эзэлнэ.

Цагийн бүс[засварлах | кодоор засварлах]

Красноярскийн цагийн бүс буюу UTC+7 бүст хамаарах бөгөөд зуны цагийн үедээ UTC+8 болно.

Газарзүй[засварлах | кодоор засварлах]

Хуучин Эвенк, Таймырын автономит тойргууд

Хойноос урагш 3,000 орчим км сунаж байрлана. Сибирийн төв хэсэгт орших бөгөөд зүүн талаара Саха, Эрхүү муж, өмнө талаараа Тува, Хакас, баруун талаараа Кемерово муж, Томск муж, Тюмень мужтай хиллэх бөгөөд хойд талаараа Хойд мөсөн далайгаар хашигдана.

Хүн ам[засварлах | кодоор засварлах]

Хүн амын ихэнх нь орос, украйнууд юм. Сибирийн уугуул оршин суугчид дөнгөж 1% орчмыг л эзэлнэ.

Түүх[засварлах | кодоор засварлах]

17-р зуунаас эхэлсэн оросуудын шилжин суурьшилт Сибирийн төмөр зам баригдсанаар эрчимжжээ.

1934 онд байгуулагдахдаа Эвенкийн автономит тойрог, Таймырын автономит тойргоос гадна Хакасын автономит мужийг багтаадаг байсан бөгөөд 1991 онд Хакас нь бүгд найрамдах улс болж салсан байна.

Иосиф Сталины үед олон орос, украйн, беларусь хүн тус хязгаарт цөлөгдөж байжээ.

Эдийн засаг[засварлах | кодоор засварлах]

Томоохон хотууд ба аж үйлдвэр, хөдөө аж ахуйн төвүүд нь өмнөд хэсэгтээ төвлөрсөн байдаг. Байгалийн баялаг элбэгтэй. ОХУ-ын никелийн 80%, кобальтын 75%, зэсийн 70%, чулуун нүүрсний 16%, алтны 10%-ыг олборлодог байна. Мөн тус улсын мод боловсруулах үйлдвэрлэлийн 20% нь ноогдоно. Металл боловсруулах, мод боловсруулах, цаасны, химийн, газрын тосны үйлдвэрлэл хөгжсөн. Томоохон усан цахилгаан станцуудтай.


 Commons: Krasnoyarsk Krai – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
  1. Загвар:Cite Russian law
  2. Загвар:Cite Russian law
  3. "26. Численность постоянного населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2018 года". Retrieved 23 Нэгдүгээр сар 2019.
  4. "Об исчислении времени". Официальный интернет-портал правовой информации (in орос). 3 June 2011. Retrieved 19 January 2019.
  5. Оросын Үндсэн хуулийн 68.1-д заасны дагуу Оросын Холбооны Улс даяар албан ёсных.
  6. "Сведения о наличии и распределении земель в Российской Федерации на 01.01.2019 (в разрезе субъектов Российской Федерации)". Federal Service for State Registration, Cadastre and Cartography. Archived from the original on 9 February 2022. Retrieved 29 August 2023.