Кристиан Бэйл

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Кристиан Бэйл

Бэйл 2009 онд.
Төрсөн Кристиан Чарльз Филип Бэйл
1974 оны 1 сарын 30 (1974-01-30) (40 настай)
Их Британи, Уэльс, Пембрукшир
Ажил Жүжигчин
Он жил 1982–одоо
Эхнэр (нөхөр) Сандра Блажич (2000–одоо; 1 охинтой)

Кристиан Чарльз Филип Бэйл (англ. Christian Charles Philip Bale, 1974 оны нэгдүгээр сарын 30-нд төрсөн) нь Английн жүжигчин юм.[1]

Их орлого олсон Холливудын олон олон кинонуудад 13 наснаасаа авахуулаад гол болон туслах дүрүүдэд тоглосон Бэйл 2010 онд нэрт боксчин Микки Уордын (Марк Уолберг) амьдралаас сэдэвлэсэн Тулаанч кинонд Дикки Эклундын дүрийг бүтээж Оскарын болон Алтан бөмбөрцөгийн шилдэг эрэгтэй туслах дүрийн шагналыг тус тус хүртсэн юм.

Тэр 1987 онд Стивен Спилбергийн Дэлхийн II дайны үеийг харуулсан Нарны эзэнт гүрэн кинонд Японы цэргийн ангиас эцэг эхээ хайж буй Жим Грэм гэх жаалын дүрээрээ[2] ирээдүйн авъяаслаг жүжигчин болохоо харуулсан бол Мэри Хэрроны 2000 оны бүтээл Америк өвчтөн кинонд цуврал алуурчин Патрик Бэйтманы дүр, Кристофер Ноланы 2005, 2008 оны бүтээл Бэтмэн эргэн ирсэн нь болон Харанхуйн хүлэг баатар кинонуудад Брюс Уэйн буюу Бэтмэний дүрийг тус тус бүтээж үзэгчдэд эчнээ танил болсон билээ.

14 настайдаа.

Эшлэл[засварлах]

  1. Christian Bale: American Psycho. IMDB News. 21 July 2008-д хандсан. “I was born in Wales but I'm not Welsh – I'm English”
  2. Singer, Leigh. "Oscars: the best actors never to have been nominated", London: The Guardian, 19 February 2009. 26 February 2010-нд авсан. 

Холбоос[засварлах]

Агуулахад байгаа «Кристиан Бэйл» зургийн цомог