Кристиан Диор

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Японы Токио хотын Гинза дахь Кристиан Диорын дэлгүүр

Кристиан Диор (фр. Christian Dior, 1905 оны 1 сарын 21 - 1957 оны 10 сарын 24) нь Францын дизайнер, мөн түүний бий болгосон хувцас загварын брэнд.

Францад төвтэй LVMH корпорацид харьяалагддаг.

Одоогийн дизайнерууд[засварлах]

Түүх[засварлах]

Дизайнер Кристиан Диор[засварлах]

  • 1905 - Францын Нормандид бизнесмэний гэр бүлд төржээ.
    • Дипломатч болохоор шийдэн улс төрийн сургуульд суралцсан боловч тэр үед дэлгэрч байсан сюрреализмд автаж, найзтайгаа хамт галерей нээжээ. Сальвадор Дали, Жан Кокту нарын зураачидтай ажил төрлийн харилцаатай байсан боловч 1930-аад оны их хямралын үеэр ажилгүй болжээ.
  • 1938 - Рожер Пигегийн хараанд өртөж, загварын ертөнцөд оров.
  • 1946 - Хөвөнгийн хаан гэгдэх Марсель Буссак Люсиан Луроны загварын ордонд ажиллаж байсан түүний авъяас чадварыг үнэлж, тусдаа гарахад нь тусалснаар "Кристиан Диорын загварын ордон" Парисын Монтэнью гудамжны 30 тоотод бий болов.
  • 1947 - "S/S коллекшн"-оороо Парисын загварын тайзанд гарч ирсэн.
  • 1948 - Үнэртэй усны компани "Парфам Кристиан Диор-ыг байгуулав. Америкт лицензийн үйлдвэрлэлээ эхэлсэн.
  • 1957 - Италийн "Монте Катини" аршаан сувилалд зүрхний шигдээсийн улмаас гэнэт нас баржээ.

Кристиан Диор компани[засварлах]

  • 1957 онд Ив Сан Лорен Кристиан Диорын орыг залгаж ахлах дизайнер болсон.
  • 1960 - Марк Боан ахлах дизайнер нь болов.
  • 1968 - "Парфам Кристиан Диор" компанийг Моэ Хеннеси компани (өдгөөгийн LVMH) худалдаж авав.
  • 1978 - Эцэг компани болох Марсель Буссак групп дампуурсны улмаас Агаш-Виро группийн харьяанд шилжив.
  • 1984 - Бернар Арно Францын хөрөнгө оруулалтын банктай хамтарч Марсель Буссак группийг худалдаж авсан.
  • 1985 - Групптээ буцаж нэгдэн, Арно захирал нь болжээ.
  • 1989 - Жанфранко Фере ахлах дизайнер болов.
  • 1990 - Арно LVMH компанийн захирал болов.
  • 1996 - Жон Галлиано ахлах дизайнер болов.
  • 2001 - "Диор Ом"-ын ахлах дизайнераар Эдди Триман томилогдов.
  • 2007 - Крис Ван Аш Диор Омын ахлах дизайнер болов.

Гол брэндүүд[засварлах]

  • Dior
  • Dior Homme

Гадаад холбоос[засварлах]