Кристина Латан

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Кристина Латан
Хөнгөн атлетик
Төлөөлдөг улс: Flag of East Germany.svg Зүүн Герман
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Кристина Латан
Төрсөн огноо 1958 оны 2 сарын 28
Төрсөн газар Зүүн Герман, Бранденбург, Альтдёберн
 
Медалиуд
Зуны олимп
Алт Монреаль 1976 Эмэгтэй 4x400 м буухиа
Мөнгө Монреаль 1976 Эмэгтэй 400 м
Мөнгө Москва 1980 Эмэгтэй 4x400 м буухиа
Хүрэл Москва 1980 Эмэгтэй 400 м

Кристина Латан (Бремер) (герм. Christina Lathan (Brehmer), 1958 оны 2 сарын 28-нд төрсөн) нь Зүүн Германы ойрын зайн гүйгч юм.

Тэрээр 1969 оноос хөнгөн атлетикаар хичээллэж эхэлжээ. 1975 онд өсвөрийн Европын АШТ-ээс 400 м, 4x400 м, 4x100 м-ийн төрөлд тэргүүлж, 3 алтан медаль зүүв. 1976 онд 400 м-т 49.77 сек гүйж дэлхийн дээд амжилт тогтоов. Энэ нь электрон цагаар хэмжих болсноос хойш 50 сек-ийн хязгаарыг анх удаа давсан явдал байлаа. Харамсалтай нь уг амжилтыг сарын дараа Польшийн тамирчин Ирена Шевиньска эвджээ.

1976 оны Монреалийн олимпод мөнөөх Ирена Шевиньскаг гүйцсэнгүй, мөнгөн медаль зүүсэн бол буухиа уралдаанд түрүүлжээ.

1980 оны Москвагийн олимпод хувийн төрөлд хүрэл медаль хүртсэн бол буухиа уралдаанд өмнөх олимпийн аварга багаас ганцаараа үлдсэн тэрээр шинэ багийнхантайгаа мөнгөн медаль зүүжээ.