Кристин Лагард

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Кристин Лагард


Одоо хашиж буй
Албаа хүлээн авсан;
2011 оны 7 сарын 5
Дэд дарга Жон Липски
Өмнөх Доминик Страусс-Кан

Албан тушаал хашсан
2007 оны 6 сарын 19 – 2011 оны 6 сарын 29
Ерөнхий сайд Франсуа Фильон
Өмнөх Жан-Луи Борлоо
Дараах Франсуа Баройн

Албан тушаал хашсан
2007 оны 5 сарын 18 – 2007 оны 6 сарын 19
Ерөнхий сайд Франсуа Фильон
Өмнөх Доминик Буссереау
Дараах Мишел Барнье

Албан тушаал хашсан
2005 оны 5 сарын 31 – 2007 оны 5 сарын 18
Ерөнхий сайд Доминик де Вильепин
Өмнөх Кристиан Якоб
Дараах Албан тушаал байхгүй болсон

Төрсөн 1956 оны 1 сарын 1 (1956-01-01) (58 настай)
Франц, Парис
Улс төрийн нам Нийтийн Хөдөлгөөний төлөө Эвлэл
Төгссөн сургууль Парис Вест Их Сургууль Нантер Ла Дефенс
Улс Төр Судлалын Хүрээлэн, Ой-эн-Провенс
Шашин Ромын Католик

Кристин Маделин Одетт Лагард (фр. Christine Madeleine Odette Lagarde, хуучин овог Лаллуэтт, Lallouette; 1956 оны 1 сарын 1-нд төрсөн)[1] нь Францын хуульч бөгөөд 2011 оны 7 сарын 5-наас Олон Улсын Валютын Сангийн захирлаар ажиллаж байгаа эмэгтэй юм. Өмнө нь Доминик де Вильепиний засгийн газарт худалдааны сайдаар, Франсуа Фильоны засгийн газарт эдийн засаг, санхүү, аж үйлдвэрийн сайд, мөн хөдөө аж ахуй, загас агнуурын сайдаар ажиллаж байв. Лагард нь Их Наймын орнуудын эдийн засгийн сайдын албыг хашсан анхны эмэгтэй бөгөөд мөн ОУВС-гийн анхны эмэгтэй захирал юм.[2]

Хөдөлмөрийн хуульч Лагард олон улсын хуулийн фирм Бэйкэр энд Маккэнзигийн ерөнхийлөгчийн албан тушаалд хүрсэн анхны эмэгтэй болно. 2009 оны 11 сарын 16-нд Файнансиал Таймс сонин түүнийг Еврозоны хамгийн шилдэг сангийн сайдаар нэрлэж байсан удаатай.[3] Мөн 2009 онд Форбес сэтгүүл Лагардыг дэлхийн хамгийн хүчирхэг эмэгтэйчүүдийн жагсаалтад 17-рт бичсэн.[4]

Тэрээр өмнөх захирал Доминик Страусс-Кан бэлгийн халдлагын хэрэгт сэжиглэгдсэний улмаас албан тушаалаасаа огцорсны дараа 2011 оны 6 сарын 28-нд Олон Улсын Валютын Сангийн захирлаар 5 жилийн хугацаатай сонгогдож 2011 оны 7 сарын 5-наас үүрэгт ажилдаа оржээ[2][5][6].

Эшлэл[засварлах]

  1. Le Nouvel Economiste.
  2. 2.0 2.1 IMF Executive Board Selects Christine Lagarde as Managing Director. Press Release. IMF (28 June 2011). 28 June 2011-д хандсан.
  3. From Ralph Atkins, Andrew Whiffin and FT reporters.. "FT ranking of EU finance ministers", Financial Times, 16 October 2009. 2 January 2010-нд авсан. 
  4. (Англи) « The 100 Most Powerful Women », forbes.com
  5. Lagarde wins IMF top job, presses Greece on crisis. Reuters (28 June 2011). 1 July 2011-д хандсан.
  6. Christine Lagarde named IMF chief. BBC News (28 June 2011). 28 June 2011-д хандсан.