Крис Андерсен

Крис Андерсен (Англи: Chris Andersen, 1978 оны долоодугаар сарын 7-нд Калифорни мужийн Лонг Бич хотод төрсөн) — америкийн мэргэжлийн сагсан бөмбөгчин бөгөөд Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Майами Хит багт тоглодог. "Бёрдмен" (Англи: Birdman, "хүн-шуваа") хочоороо олонд илүү танигдсан.

Товчхон[засварлах | кодоор засварлах]

Крис Андерсен 1999 оны драфтад оролцсон ч сонгогдож чадаагүй юм. Улмаар Хятадын лигт нэг улирал тоглоод нутагтаа эргэн ирж, Нью Мексико Слэм, Фарго Мурхэд Биз зэрэг бие даасан лигийн багуудад тоглож байв. Түүний дараа НБА-гийн хөгжлийн лигт хэсэг тоглож байхдаа Денвер Наггетс багт дуудагдан 2001 оны арваннэгдүгээр сард гэрээ байгуулан элссэн байдаг. Дөрвөн жил энэ багт харъяалагдахдаа Нью-Орлеан Хорнетс багт хоёр удаа тоглож, 2004, 2005 онуудад цагирагт довтлох үзүүлбэрт амжилттай оролцож байжээ. "Бёрдмен" хочтой болсон Андерсен Майами Хит багт 2013 оны нэгдүгээр сарын 30-нд гэрээгээр ирсэн.

Тэр шивээсийн урлагийн хүндэлдэг тул хүзүү, цээж, хөл, гар гээд биеийн бүхий л хэсэгт олон өнгийн шивээсүүд хийлгүүлжээ.

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

Холбоос[засварлах | кодоор засварлах]