Крис Бош

Кристофер Уэссон Бош (Англи: Christopher Wesson Bosh, 1984 оны гуравдугаар сарын 24-нд Техас мужийн Даллас хотод төрсөн) — Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгчин бөгөөд Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Майами Хит багийн тоглогч юм.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Бош Линкольны ахлах сургуульд суралцаж байхдаа мужийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, үндэсний хэмжээний шилдгүүдийн нэгд зүй ёсоор тооцогдох болсон юм. Жоржиагийн технологийн их сургуульд график дизайны чиглэлээр суралцахаар элсэн байна. "Шар цамцатнууд" нэртэй коллежийн багт тоглож байдаа НБА-д орох эхлэлээ тавьсан гэдэг. 2003 оны драфтад багтах эрх өвөртөлсөн Бош Торонто Рэпторс багт №4 сонголтоор элссэн түүхтэй. Драфтын бэлгэдэл гэж "4" дугаарын өмсгөл өмсөн Рэпторс багт асар богино хугацаанд (анхны рүүки улиралдаа 11.5 оноо, 7.4 самбараас бөмбөг авалтыг дунджилж, хоёр дахь улиралдаа 16.8 оноо, 8.9 самбараас бөмбөг авалтыг дунджилсан) түлхүүр тоглогч болж, Винс Картерийг Нью-Жерси Нетс баг руу 2005 онд явахад ахлагчаар томилогдсон юм. 2010 онд үнэгүй наймаагаар Майами Хит баг руу очих хүртлээ Рэпторст 22.8 оноо, 10 самбараас бөмбөг авалтыг дунджилж багийн түүхэнд оноо авалт, самбараас бөмбөг авалт, хаалт тавилт, дабл-дабл, чөлөөт шидэлтийн хувь зэрэг олон үзүүлэлтээр шилдэг амжилтыг тогтоож байжээ. Хит баг "их гурвалын" нэг Бошын цалинг зургаан жилээр тооцон 107 сая долларын гэрээ байгуулсан юм.[1] Тус багт самбарт идэвхитэй тоглодог, уян хатан Бошын оноо авалт Уэйд, Жеймс нарын зохилдлогоотой бүрэн нийцэх мэт 18 оноо дунджилж байлаа. Өнөөдрийн хүртэл тэрээр Бүх оддын тоглолтонд долоон удаа сонгогдож, 2007 онд "бэлгэдлийн багт" нэрлэгдэж байв. Бош 2009 онд улирлын туршид оноо авалт болон самбараас бөмбөг авалтын харьцааны дунджийг 20/10 болгож байсан нь гайхам байв. 2010 оны нэгдүгээр сарын 20-нд Милуоки Бакс багийн эсрэг тоглолтонд 44 оноо авсан[2] нь шилдэг үзүүлэлт бөгөөд самбараас бөмбөг авалтын тухайд 25.

Бош олимпийн наадамд оролцож байхдаа.

Бошийг 2006 оноос шигшээ баг нь тогтмол дуудаж 2008 зуны олимп болон 2006 оны ДАШТ-д тус тус амжилттай оролцож байв.

Бош төвийн болон хүчний довтлогчийн байрлалд хувирамтгай тоглодог бөгөөд өндөр хэдий ч жин ихдээ орохгүй тул хурд болон үсрэлт сайтай, холын болон дундын зайн шидэлтийн хувь нь өндөр байдаг. Бүр талбайн нөгөө захаас, аль эсвэл зооны шугамнаас амжилттай шидэж байсан содон амжилтууд хэд хэд тэмдэглэгдэж байсан.

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

Холбоос[засварлах | кодоор засварлах]