Кувейт динар
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
| Кувейт динар دينار كويتي араб |
|
| ISO 4217 код | KWD |
|---|---|
| Хэрэглэгч(ид) | |
| Ханш уналт | 3% |
| Эх сурвалж | The World Factbook, 2006 est. |
| Доод нэгж | |
| 1/1000 | фил |
| Тэмдэглэгээ | د.ك |
| Зоос | |
| Байнга хэрэглэдэг | 5, 10, 20, 50, 100 фил |
| Цаасан дэвсгэрт | ¼, ½, 1, 5, 10, 20 динар |
| Төв банк | Кувейтийн Төв Банк |
| Вэбсайт | www.cbk.gov.kw |
Динар (араб: دينار, ISO 4217 код KWD) Кувейтийн мөнгөний нэгж. Нэг динар 1000 филтэй тэнцэнэ. Динар дэлхийн хамгийн өндөр ханштай мөнгөний нэгж.
[Засварлах] Түүх
Анх 1961 онд Персийн булангийн рупийг халахаар нэвтрүүлсэн. Анх нэг динар нэг фунт стерлингтэй тэнцэхээр гаргасан. Рупий 1 шиллинг 6 пенстэй тэнцэж байсан тул хөрвөх ханш нь 13⅓ рупий нэг динартай тэнцэхээр тогтсон.
Ирак 1990 онд Кувейтийг эзлэхэд ирак динар кувейт динарын оронд хэрэглэгдэж, эзлэгч хүч их хэмжээний мөнгөн дэвсгэрт хулгайлжээ. Чөлөөлөлтийн дараа кувейт динарыг буцааж тус улсын мөнгөний нэгж болгосон бөгөөд шинэ мөнгөн дэвсгэрт гаргасан. Урьд нь хэрэглэгдэж байсан бүх мөнгөн дэвсгэртийг үүний дотор хулгайлагдсан мөнгөн дэвсгэртийг гүйлгээнээс гаргасан.