Курскийн тулалдаан

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Курскийн тулалдаан
Хамаарах дайн: Дэлхийн хоёрдугаар дайн
Bundesarchiv Bild 101III-Zschaeckel-206-35, Schlacht um Kursk, Panzer VI (Tiger I).jpg
Германы СС-ийн цэргүүд Курскийн тулалдааны үед
Огноо 1943 оны 7-8 сар
Байрлал ОХУ, Курск муж
Байдал ррр
Газар нутгийн
өөрчлөлт
Курскийн цүлхэний умарт болон өмнөд хэсгийг германчуудаас чөлөөлж, Харьков, Белгород хотуудыг чөлөөлсөн төдийгүй Днепр мөрөн хүртэл давшин байлдах нөхцлийг хангасан
Байлдагч талууд
Flag of the Soviet Union.svg Зөвлөлт Холбоот Улс Flag of German Reich (1935–1945).svg Герман
Удирдагчид
Flag of the Soviet Union.svg Сталин
Г.Жуков
А.Василевский
К.Рокоссовский
Н.Ватутин
И.Конев
Flag of German Reich (1935–1945).svg Адольф Гитлер
Э.Ф.Манштейн
Г.Клюге
В.Модель
Х.Гот
Цэргийн хүч
  • 1,910,361 цэрэг[1]
  • 5,128 танк[1]
  • 25,013 их буу[2]
  • 2,792[3] - 3,549[4] онгоц
  • 912,460 цэрэг[5]
  • 2,928 танк[5]
  • 9,966 их буу[2]
  • 2,110 нисэх онгоц[6]
Хохирол
"Цайз" ажиллагаа:[lower-alpha 1]

Курскийн нийт тулалдаанд:[lower-alpha 2]

"Цайз" ажиллагаа:[lower-alpha 1]


Курскийн нийт тулалдаанд:[lower-alpha 6]

  • 203,000 цэрэг[16]
  • 1500 танк, дайрагч их буу,[17]
  • 681 нисэх онгоц (for 5–31 July)[18]

Курскийн тулалдаан буюу Германы "Цайз" ажиллагаа нь дэлхийн хоёрдугаар дайны том тулалдааны нэг бөгөөд энэ нь Германы дорно зүгт хийсэн стратегийн сүүлчийн давшилт болсноороо дэлхийн түүхэнд үлджээ. Курскийн тулалдааныг Зөвлөлтийн тал:

Үүнээс гадна энэ тулалдааны нэг хэсэг болох хоёр талаас хамгийн олон тооны танк оролцсон хамгийн том тулаан буюу Прохорвкийн тулалдаан, мөн хамгийн их хохирол авчирсан агаарын тулалдааны нэг болсон юм. Зөвлөлтийн талаас Курскийн тулалдаан бол маш сайн бүтэцтэй хамгаалалтын тулаан болсон бөгөөд энэхүү тулалдаанаар дорнод фронт дээр стратегийн санаачлагыг Германы талаас Зөвлөлтийн тал булаан авсан байна. Гитлерийн зорилгыг тагнаж байсан сайн тагнуулчдын тусламжтайгаар Зөвлөлтийн тал урьчилан хамгаалалтаа сайн зузаатган, мөн маш их тооны нөөц хүчээ сөрөг давшилтанд бэлтгэж амжсан байлаа.

Тулалдааны өмнөх фронтын байдал[засварлах]

Гол өгүүллэг: Сталинградын тулалдаан

1942-1943 оны өвөл Сталинградын тулалдаанд германы 6-р арми устаж дорнод дахь германы хүч маш их суларсан байлаа. Гитлерийн тушаалаар Донбасс руу давшсан зөвлөлтийн цэрэгт 1943 оны хоёр-гуравдугаар сард Германий фельдмаршал Эрих Фон Манштейны өмнөд армиудын бүлэг цохилт өгөн сөрөг довтолгоонд шижлсэний дараа зөвлөлтийн цэрэгт хүнд хохирол учруулан ухрааж Харьков, Белгород хотуудийг дахин эзэлсэн байна. Энэхүү Харьковын төлөөх тулалдааны дараа Курск хотыг тойрсон германы тал руу тохойрон осон цүлхэн хэлбэрээр хоёр талын фронтын шугам тогтсон байна.

Германы төлөвлөгөө[засварлах]

Германы давших төлөвлөгөө

Германы дээд командлалд 1943 оны зуны байлдааны талаар нэгдсэн бодлого, төлөвлөгөө эхний үед байгаагүй байна. Фон Манштейн нь "Харьковийн дэргэдэх Зөвлөлтийн цэргийн давшилтийг амжилттай зогсоосон шиг довтолгооны шугамаа тэлэхийг хүсэж байлаа. Тэрээр Зөвлөлтийн армийг баруун Украйний Донецийн тал руу зүглүүлэхийн тулд арай чүү гэж бүрдэж буй 6-р армиа өгөөшинд тавин хуурахыг бодож байв. Ингэснээр Донец хотын зүүн талаар Ростов хот руу давшин Улаан армийг Азовийн тэнгист шахан бүслэх" боломж олдож байлаа. Гэвч Германы Армийн дээд тушаалтангууд Фон Манштейний төлөвлөгөөг сайшаасангүй.

Гудериан Дорнод фронт дээр, 1943.

Тухайн үед Германы танкийн цэргийн байцаагч генерал Гудериан "Жанжин штабын дарга Генерал Цейтцлер "шинэ барс танк болон бусад зэвсгийн хүчээр Оросын фронтын өмнөд үзүүрт хүчтэй давшилт зохион байгуулснаар оросын талд хүнд ялагдал учруулах замаар түүний хүчийг сулруулан германы талд стратегийн санаачлагыг авчрах нь зүйтэй." гэж үзэж байв. Гэвч тэрээр үүнийгээ 1943 оны 4 сард хэлсэн нь тухайн үед Сталинградын тулалдааны дараа уналтанд орсон бөгөөд давшилтын тухай ерөөсөө бодоогүй байсан германы дээд командлалд гэнэтийн зүйл болсон." дурссан байна.

Генерал Модель фронт дээр

1943 оны 5 сард Мюнхенд болсон зөвлөлгөөнөөр Дорнод фронт дээр давших ажиллагаа явуулах тал дээр харилцан адилгүй санал гарсан байна. Уулзалт дээр генерал Вальтер Модель "Оросууд бид нар руу давшихыг бодож байгаа иймд бид амжилт олохыг хүсвэл өөр тактикийг судлах хэрэгтэй бөгөөд энэ нь давшилт" гэж хэлсэн байна. Манштейн "Хэрвээ бид нар 4 сард давшиж чадах юм бол амжилтанд хүрнэ" гэсэн байна. Гитлери энэ тухай Клюгегээс асуухад Цейтцлертэй санал нэг байгаагаа илэрхийлжээ. Гудериан "энэ уулзалтан дээр Шпеер бид хоёр давших тухай асуудалд үгүй гэж хэлсэн" гэж дурссан байдаг. Үүнд Германы дээд командлалын штабын дарга фельдмаршал Кейтель "бид улс төрийн шаардлагын дагуу заавал давших ёстой" гэж хэлжээ. Давших тухай санал зөрөлдөөн байсан боловч Германы дээд командлал 1943 оны зун Дорнод фронтын Курскийн чииглэлд том давшилт хийхээр төлөвлөсөн бөгөөд энэхүү ажиллагааг "Цайз" буюу "Цидатель" гэж нэрлэхээр шийдвэрлэсэн байна. "цайз" төлөвлөгөөг 1943 оны 5 сарын 10-11-д урьдчилсан байдлаар боловсруулсан бөгөөд төлөвлөгөөний гол зорилго нь Курскийн цүлхэнгийн умарт болон өмнөд нүүрний хэсгээс хоорондоо уулзах чиглэлээр ерөнхий цохилтуудыг өгч Курскт нийлснээр зөвлөлтийн Курскийн цүлхэн дэх цэргийг бүслэн устгахад оршино гэж үзэж байсан байна. Энэ зорилгоор тулалдаанд оролцох армийн бүлгүүдэд 50 хүртэл дивиз (түүнээс18 нь танк, моторжуулсан дивиз), 2 танкийн бригад, 3 танкийн тусгай батальон, 8 дайрагч их бууны дивизион буюу нийтдээ 900000 цэргийг бөөгнөрүүлсэн байна. Давшилтыг "Төв" армиудын бүлгийн командлагч генерал-фельдмаршал Г. фон Клюге ба "Өмнөд армиудын бүлгийн командлагч генерал-фельдмаршал Э. фон Манштейн удирдахаар болжээ. Орелын буюу хойт хэсэгт, "Төв" армиудын бүлгийн цохилтын бүлэглэлд танкийн 2-р, хээрийн 2,9-р армиудын нэгтгэн командлалыг генерал-фельдмаршал В. Модельд, цүлхэнгийн өмнөд хэсэгт Белгородын чиглэлд "Өмнөд" армиудын цохилтын бүлэглэлд 4-р танковой арми, 24-р танкийн корпус ба оперативын групп «Кемпф»-ийг нэгтгэн командлалыг генерал Х. Готад хариуцуулсан байна.

Вальтер Моделийн 9-р арми Орелийн урд талаас довтлох дундуур Херманн Готтын 4-р танкийн бүлэг Харьковийн хойноос довтлохоор болов.Тэд бүгд Курскт уулзах төлөвлөгөөтэй ба, хэрэв довтолгоо амжилттай байвал урагшаагаа зогсолтгүй давшин улмаар дорнод дахь Дон мөрөнд фронтын шинэ шугам байгуулах байлаа. Германчууд эхлээд 5 сарын 4-нд довтлох гэснээ 6 сарын 12 хүртэл хойшлуулав. Илүү олон шинэ зэвсэгүүд болон шинэ хүнд танкнуудыг Курск руу явуулахын тулд хугацаагаа 7 сарын 4 хүртэл хойшлууллаа. Давшилтыг ингэж удаа дараа хойшлуулсан нь Гитлерийн шинэ хүнд Барс, Ирвэс танкууд, Фердинанд гэдэг дайрагч их буунуудыг тулалдаанд олон тоогоор оруулахыг хүссэн явдал байв. Давшилтыг дэмжихийн тулд шинэ маркийн сөнөөгч-бөмбөгдөгч Фокке-Вульф-190, дайрагч Хеншель-129 онгоцууд болон бусад нисэхийн ангиудыг бөөгнөрүүлжээ.

Зөвлөлтийн төлөвлөгөө[засварлах]

Маршал Жуков

Зөвлөлтийн тал 1943 оны зуны байлдааны ажиллагааг бэлтгэхэд онцгой анхаарч байжээ. Маршал Жуков 1943 оны 4 сарын 8-нд зуны цэргийн ажиллагааны талаарх саналаа Дээд ерөнхий командлалын газарт ирүүлсэн байна. Жуков "1943 оны зун германчуудын довтолгоог хориглолтоор зогсоон хүчийг нь нэн ялангуяа танкийн цэргийг нь устган хүчийг нь туйлдуулсны дараа сөрөг давшилтанд орж, санаачлагыг булаан авах нь зүйтэй" гэж үзсэн байна. Мөн тэрээр "Германы 1943 оны зуны давшилтын гол чиглэл нь курскийн цүлхэнгийн умарт ба өмнөд хэсэг бөгөөд германчууд 15-16 танкийн болон моторжуулсан дивиз бүхий томоохон хүчээр давшина" гэж таамаглаж байгаагаа илтгэсэн байна. Воронежийн фронтын командлагч И.Ватутин "Германчуудыг зуны довтолгоонд бэлтгэж амжихаас өмнө трүүлж довтлох" санал дэвшүүлсэн байна. Улаан армийн Дээд ерөнхий командлагч И.Сталин "1942 оны зуны Харьков-Барвенковын давшилт бүтэлгүйтсэн болон 1943 оны 2-3 сард Харьковын чиглэлд хийсэн германчуудын сөрөг довтолгооны үед зөвлөлтийн цэрэг найдвартай давших тулалдаан хийж чадаагүй гашуун туршлага байгаа ба зөвлөлтийн цэрэг германчуудын эсрэг давших тулалдааны туршлага суугаагүй байгаа учир германчуудыг түрүүлж довтлон бүслэх ажиллагаа хийлгүй германчуудыг эхлэн довтлоход нь хориглолтоор цуцааж, шийдвэрлэх шатанд сөрөг довтолгоонд орж, шахан түрэх замаар газар нутгаа чөлөөлөх нь зүйтэй" гэсэн бодолтой байсан байна. Швейцерь дахь зөвлөлтийн Люси болон Дора тагнуулийн сүлжээ, англи дах Кембрижийн тавал тагнуулын сүлжээ, английн Ми-5 тагнуулын алба, фронтын тагнуулын мэдээлэл болон бусад тагнуулын мэдээллүүдээс Зөвлөлтийн удирдлагад германы "Цайз" ажиллагааны тухай дэлгэрэнгүй мэдээлэлтэй болсон байна.

Генерал Н.Ватутин

1943 оны 4 сарын 12-нд Зөвлөлтийн дээд командлалын тусгай зөвлөлгөөнийг Сталин, маршал Г.Жуков, Жанжин штабын дарга А.Василевский, түүний орлогч армийн генерал А.Антонов нарын бүрэлдхүүнтэйгээр хийсэн байна. Энэ зөвлөлгөөнөөр Зөвлөлтийн командлал хориглон хамгаалалтын тулалдаан хийх шийдвэр гэргасан бөгөөд хориглолтоор дайсны цэргийг туйлдуулан цуцаасны дараа хамгийн эгзэгтэй үед сөрөг цохилт хийхээр шийдсэн байна. Энэ зорилгоор Курскийн цүлхэнгийн хоёр талд гүн цуваажуулсан хориглолтыг байгуулахаар тогтжээ. Хориглолтын энэ байгууламж нь 8 зурвасаас бүрдэх ба дайсны дайралт хийж болзошгүй зурваст 1 км-т дунджаар 1500 танк эсэргүүцэх, 1700 явган цэргийн эсрэг мина байршуулжээ. Германы давшилтын эсрэг цүлхэнгийн хойт талд "Төв" армиудын бүлгийг сөрөн "Төвийн фронт"-ыг армийн генерал К.Рокоссовский, өмнөд хэсэгт "Өмнөд" армиудын бүлгийн эсрэг "Воронежийн фронт"-ыг армийн генерал Н.Ватутин, түүний ард стратегийн нөөц хүчин болох "Талын фронт"-ыг хурандаа генерал И.Коневын командан доор тулалдахаар зохион байгуулжээ. Харин байлдааны ажиллагааг нийтэд нь маршал Жуков, Василевский нар зохицуулах үүрэг хүлээсэн байна. Төлөвлөгөөний дагуу Улаан арми болон хэдэн мянган энгийн иргэд 1,000,000 гаруй минa булж, 5000 км траншей ухсан. Дайсны давшистыг зогсоох, улмаар сөрөг давшилт хийхийн тулд Курскийн чиглэлд 1,300,000 цэрэг 3600 танк , 20,000 их буунууд болон 2400 онгоцтой маш том хүчийг 3 фронтын зурваст хуралдуулж амжив.

M3-Лий АНУ-ын ленд-лизээр Улаан армид нийлүүлсэн танк байрлал руугаа маршилж байгаа нь

Тулалдагч талуудын харьцаа[засварлах]

"Цайз" ажиллагаа[засварлах]

Цайз ажиллагаа Хүн Танк Их буу
ЗХУ харьцаа Герман ЗХУ Харьцаа Герман ЗХУ харьцаа Герман
Frieser[nc 1] 1,426,352 2.8:1 518,271 4,938[nc 2] 2:1 2,465 31,415 4:1 7,417
Glantz[nc 3] 1,910,361 2.5:1 780,900 5,128 1.7:1 2,928
  1. Фриезер нь тулалдаанд оролцсоныг тооцсон.[22]
  2. Фриезер бэлэн танкуудыг тооцоонд авсан.[23]
  3. Гланц нь бүгдийг нь тооцсон.[1]

Зөвлөлтийн давшилт[засварлах]

Зөвлөлтийн давшилтын үе Хүн Танк Их буу
ЗХУ харьцаа Герман ЗХУ харьцаа Герман ЗХУ харьцаа Герман
Фриезер[nd 1] 1,987,463 3.2:1 625,271 8,200 3:1 2,699[nd 2] 47,416 5:1 9,467
Гланц[nd 3] 2,500,000 2.7:1 940,900 7,360[nd 4] 2.3:1 3,253
  1. Фриезер тулалдаанд оролцсоныг тооцсон.[22]
  2. Фриезер бэлэн танкуудыг тооцоонд авсан.[23]
  3. Гланц бүгдийг тооцоонд оруулсан.[24]
  4. Гланц туслах хүчийг тооцлоогүй.[25]

Тулааны өмнөх хүлээлтийн үе[засварлах]

Зөвлөлтийн дайрагч Ил-2 онгоц

Тулалдааны өмнөх түр тайван байдлыг ашиглан талууд өөрийн цэрэг, зэвсгийг татан хуримтлуулж, цэргийн ангиудыг дахин бүлэглэн зохион байгуулалтын өөрчлөлтүүдийг хийхээс гадна өөрийн байрлалын сайжруулан бэхэлж байв. Мөн түүнчилэн цэргийг байлдаанд сургаж, бэлтгэл хийжээ. Хэдийгээр энэ үед тайван бйасан гэж үздэг боловч тагнуулын байлдаан тасралтгүй болж талууд бие биеийн байрлал, хориглолтын байгууламж, галын байрлал, анги нэгтгэлүүдийн байршил, зэвсэглэл, орон тоог тогтоох тодруулах, зарим нэг тохиолдолд орон нутгийн чанартай байлдааныг хүртэл хийж байлаа. Агаарт ноёрхох зорилгоор Зөвлөлтийн командлал Курск орчмын германы онгоцны буудлуудад цуврал цохилтуудыг 6 сард өгсөн байна. Гэвч эхний гэнэтийн цохилтоос бусад цохилтууд нь амжилтгүй болж ихээхэн хохирол хүлээжээ. Энэ үед германы ар тал дах партизаны отрядууд германы хангамжийн зам тээвэрт хорлон сүйтгэх ажлыг идэвхижүүлжээ.

Тулалдааны өмнөх үйл явдлууд[засварлах]

Гол өгүүллэг: Ленинградын тулалдаан
Гол өгүүллэг: Ленинградын бүслэлт
Гол өгүүллэг: Хойт Африк дах дайн ажиллагаа
Гол өгүүллэг: Холбоотнууд Сицилд буусан нь

Курскийн чиглэлд "Цайз" ажиллагаанд зориулан 134 ш Pz.Kpfw.VI «Барс» танк, 190 ш Pz.Kpfw.V «Ирвэс» танк, 90 ш Sd.Kfz. 184 «Фердинанд» дайрагч их буу бүхий 2700 орчим хуягт машин,1800 байлдааний онгоцууд мөн 900,000 цэргүүдийг бөөгнөрүүлсэн нь тухайн үеийн Зөвлөлт-Германы дорнод фронтод байсан хүчний 70 хувь болж байжээ. Энэ үеэр Холбоотнуудын Баруун Европт агаараас өгсөн цохилтууд нь Германы цэргийн хүчинд маш ихээр нөлөөлж байсан төдийгүй Фашист Италийн удирдагч Муссолин Холбоотны цэрэг Италид десант буулгахаас нэн их түгшин Гитлерээс цэргийн тусламж хүсч байсан байна. Мөн Хойд Африкт Герман-Италийн арми 1942 оний хагасаас 1943 сүүлийн хагас хүртэл бие бүрэлдэхүүнийхээ 40% алдсанаас гадна бас нисэх хүчин нь ихээхэн хохирол хүлээжээ. Зөвлөлтийн армийн агаарын хүчин тоогоороо Германчуудыг хол давж байсан боловч нисэх бүрэлдхүүний ур чадвараар германы Люфтваффын нисгэгчдээс дутуу байлаа. Мөн 1943 онд Их Британы Ерөнхий сайд Черчиль ЗХУ-д айлчилж очсоноос гадна Холбоотны хоорондын харилцаа сайжирч, ЗХУ-д үзүүлэх цэргийн ач холбогдолтой тусламжийн хэмжээ нэмэгдсэн байна. Үүнээс гадна дорнод фронтын бусад хэсгүүдэд германы арми удаа дараа ялагдал хүлээсэний нэг нь 1943 оны эхний улиралд Ленинградын бүслэлтийг сэтлэн уг хоттой хуурай газраар харилцах болсон байна.

Тулалдааны эхлэл, цаашдын өрнөл[засварлах]

Курскийн тулалдааны явцыг үзүүлсэн газрын зураг

Зөвлөлтийн командлалын тагнуулын мэдээгээр германы цэргийн давшилт эхлэх өдөр, цагийг хүлээж байсан 1943 оны 7 сарын 5 ны үүрээр Зөвлөлтийн цэргийн өмнөх хориглолтын минажуулсан талбайг цэвэрлэж байсан германы саперуудтай зөвлөлтийн тагнуулчид тулгаран тулалдаж олзолсон байна. олзлогдсон саперууд довтолгоо эхлэхэд бэлэн болсон тухай өчиг өгсөн тул Жуков, Василевский нар өмнө нь төлөвлөсөн байсан артиллерийн сөрөг галын цохилтоо өгөхийг Рокоссовкий ба Ватутин нар зөвшөөрчээ. Ийнхүү их тулаан эхэлжээ. 1943 оны 7 сарын 5-ны үүрээр өглөөний 3 цагийн орчимд зөвлөлтийн тал маш хүчтэй артиллерийн гал нээхэд германы талаас салангид цөөн артиллерийн батарей эсэргүүцэх оролдлого хийсэн боловч давуу хүчтэй буудлагад өртөн дарагдлаа. Гэсэн ч артиллерийн сөрөг бэлтгэл зөвлөлтийн талын хүссэн үр дүнд бүрэн хүрсэнгүй учир нь энэ үед танкийн ангиуд дайралт эхлэх байрлалдаа очоогүй, явган цэрэг нь унтаж байсан боловч командын байр, холбоо, удирдлага, зэвсгийн агуулах, артиллерийн байрлал зэрэг нь нэн их хохирсон байна.

Курскийн тулалдааны үед Германы Барс танкууд давшилтын шаантагны өмнөд хэсэгт давшиж байгаа нь

Артиллерийн бэлтгэлийн дараа 2 цаг гаруй завсарласны дараа өглөөний 5,30 минутын орчимд Германчууд артиллерийн галын маш хүчтэй бэлтгэл хийж эхэлсэнээр "Цайз" ажиллагаагаа эхлүүлсэн. Курскийн цүлхэнгийн умарт хэсэгт Төвийн фронтын эсрэг Моделийн цохилтын бүлэглэл Ольховатк болон Понырын өртөөний ерөнхий чиглэлээр, өмнөд хэсэгт Воронежийн фронтын эсрэг Готын цохилтын бүлэглэл Прохоровкийн ерөнхий чиглэлээр давшилтаа эхлүүлсэн байна. Германы цэрэг артиллерийн буудлага дуусаагүй байхад зөвлөлтийн байрлал руу танк, явган цэрэг бүхий хуягт тээвэрлэгчдээ ойртуулж чадсан ба шумбан бөмөбгдөгч Ю-87 онгоцны дайралтын хамт танкийн шаантагаар зөвлөлтийн хориглолтыг дайрч эхэлжээ.Их бууний буудалт, онгоцны бөмбөгдөлт дундуур германы саперууд минжүүлсэн талбайг цэвэрлэх гэж оролдов. Энэ нь ч бүтэлгүй болов. Цэвэрлэсэн ч хаана минaгүй гэдгийг зааж амжаагүй тул хуягт танкнууд их хохирол амсжээ.

Зөвлөлтийн КВ-1 хүнд танкууд сөрөг довтолгоонд бэлтгэж байгаа нь

Германчуудын давшиж байсан "танкийн шаантаг"-ийн хурц үзүүрт нь Барс хүнд танкууд давшиж, түүний араас дунд танкууд болон явган цэрэг ачсан хуягт тээвэрлэгчид, арын хэсэгт өмнөх давшиж байгаа хуягласан эгнээнүүдийг галаар дэмжин Фердинанд дайрагч их буунууд давшиж байсан онцлогтой. Танкийн хуягласан шаантагийг агаараас шумбан бөмбөгдөгч Ю-87 онгоцууд тасралтгүй дэмжин бөмбөгдөж, буудаж байсан ба их бууны ангиуд артиллерийн галаар тасралтгүй галын цохилтын зөвлөлтийн хориглолтонд буулгаж байв.

Курскийн цүлхэнгийн өмнөд хэсэгт германы Т-4 ба Т-3 танкууд давшилтаа хөгжүүлж байгаа нь.[26]

Зөвлөлтийн цэрэг гүн цувраажуулсан хориглолтын шугмын дагуу далдалсан танк, их бууны галаар хариу цохилт өгөн давшигч германы талд хүнд хохирол учруулж байлаа. Агаарт германы онгоцны эсрэг зөвлөлтийн сөнөөгч онгоцууд амь өрсөн тулалдаж байв. Германы цэрэг хүнд хохирол амсч байсан хэдий ч хориглолтын эхний шугамыг сэтлэн цааш давшсаар байжээ. Цус асгаруулсан тулалдааны эхний өдрийн дараа Зөвлөлтийн командлал шөнийн турш танкийн болон механикжуулсан корпусуудыг нөөцөөс татан хоёр дах өдрийн өглөө давшиж байгаа германы цэргийн эсрэг сөрөг цохилтуудыг өгчээ. Төвийн фронтын хэсэгт эхний өдрийн тулалдаанаар таслагдан бүслэгдсэн боловч бууж өгөлгүй байлдаж байсан батальон% сумангуудын үлдэгдлийг энэ сөрөг цохилтын үр дүнд чөлөөлөн авсан боловч германы талын довтолгоо дахин эхэлсэн тул цаашид өргөжүүлж чадсангүй. Воронежийн фронтын хувьд түүний хийсэн сөрөг цохилт амжилт олоогүй байна.

Байлдаан аагим халуунд болж байна. Зурагт 503-р хүнд танкийн батальон, ы танкид тулалдааны дундуур ус ууж байгаа нь

Германы хүнд танкуудын зузаан хуягийг зөвлөлтийн танк, их буу устгаж чадахгүй байсан бөгөөд Т-34 танк 500 м-ээс ойр зайд зөвхөн хажуугийн хитгийн хэсгийг оносон тохиолдолд Барс танкийг сөнөөж чадаж байлаа. Гэтэл Барс танкууд 2000 м зайнаас зөвлөлтийн танкийг шууд буудан сөнөөж байжээ. Зөвлөлтийн тал цэрэг, танк, их буу, онгоцны хүнд хохирол амслаа. Генерал Моделийн бүлэг Понырын чиглэлд 7 сарын 10-12 хүртэл хүнд хохирол амсан давшсан боловч ердөө 12 км урагшилж чадсан байна. Хүчээ барсан Төв армиудын бүлэг хориглолтонд оржээ.Энэ чиглэлд танк сөнөөгч их бууны бригадууд гарамгай гавъяа байгуулсан түүхтэй. Тэдний хүчээр германы танкийн давшилтыг зогсоосон байна. Курскийн өмнөдөд харин байдал өөр байлаа. Энд Манштейны ерөнхий удирддлагаар Готын бүлэг Прохоровк хүртэл 30-35 км давшин зөвлөлтийн хориглолтын үндсэн 3 шугмыг бараг сэтэлжээ. Хориглолтын байдал хүнд болсон тул генерал И.Коневын Талын фронтын ангудыг нөөцөөс энэ хэсэгт сөрөг довтолгоонд оруулсан боловч германы давшилтыг бүрэн зогсоож чадахгүй байв. Зөвхөн нэг жишээ татахад Генерал Катуковын гвардын танкийн 1-р армийн А.Бурдын командалсан Тацины нэрэмжит танкийн корпус нэг өдрийн тулалдаанд танкынхаа 65 хувийг алдаж хүнд хохирол хүлээжээ.

СС-ийн танкийн дивизийн Барс танк T-34 танкийг шууд буудан устгаж байгаа нь[27]

Цүлхэнгийн өмнөд хэсэгт байдлыг засахын тулд Зөвлөлтийн тал Дээд ерөнхий командлалын нөөцөөс 800 танктай генерал Ротмистровын командалсан гвардын танкийн 5-р армийг энэ чиглэлт татан сөрөг давшилт хийх шийдвэр гаргажээ. ольховаткийн чиглэлд хийсэн германы давшилт Талын фронтын хүчтэй тулгаран саарсан тул Манштейн хүчээ дахин бүлэглэж Прохоровкийн чиглэлд танкийн хүчтэй цохилт өгөхөөр шийдвэрлэсэн байна. Ийнхүү 1943 оны 7 сарын 12-ны өдөр дэлхийн дайнуудын түүхэнд хамгийн томхонд орох танкийн тулалдаан болсон байна. Хоёр талаас нийтдээ 1200 орчим танк, дайрагч их буу, өөрөө явагч их буу энэ тулалдаанд орсон гэж үздэг. Зөвлөлтийн талаас 600 орчим танк бүхий 3 корпустай гвардын танкийн 5-р арми 7 сарын 12-ны өглөө давшилтанд ороход өмнөөс нь германы «Адольф Гитлер», «Рейх», «Лейбштандарт» гэсэн танкийн 3 дивиз бүхий СС-ийн 2-р танкийн корпус ба 17-р танкийн дивизийн давшилт эхлэхтэй давхацсан байна. Зөвлөлтийн тал германы талыг 700-аас доошгүй танк, дайрагч их буу энэ дайралтанд оруулсан гэж үздэг боловч дайны дараах германы генералуудын дурсамжид СС-ийн танкийн 2-р корпусын «Адольф Гитлер», «Рейх» дивизийн 239 танк, 58 дайралтын их буу оролцсон гэж бичсэн байдаг.

Зөвлөлтийн сөрөг довтолгоо. T-34 болон явган цэргүүд сөрөг довтолгоонд

Харилцан довтолгоонд орж тулгарсан танкууд бие биеэ тулган буудаж, шатсан танкийн багийхан танкуудын дундах зайд гардан тулалдаж эхэлсэн байна. Довтолгоог эхэлж харсан германы танкуудын галын доор зөвлөлтийн танкууд байрлалаа эзэлсэн нь хүнд хохирол хүлээх нэг шалтгаан болжээ. Тулалдааны явцад зөвлөлтийн тал тулалдаанд орсон 2 корпусын 70 хувь буюу 400 гаруй танкаа алдаж, бага, дунд шатны командын бүрэлдхүүндээ хүнд хохирол амссан бөгөөд германы талын хохиролыг 300-400 танк гэж үздэг байна. Харин германчууд өөрийн хохиролыг 80 танк, дайралтын их буу гэдэг. Зөвлөлтийн нөөц танкийн армитай тулгарсан готын бүлэг цаашид давшиж чадаагүй бөгөөд дараагийн 3 өдөр дахин давших оролдлого хийсэн боловч амжилтгүй болжээ.

Курскийн тулалдааны эхний үед гэмтсэн Барс танк засвар хийж байгаа нь

Тулалдааны төгсгөл[засварлах]

Тулалдаанд ялсан болон амь үрэгдсэн зөвлөлтийн дайчдад зориулан босгосон Прохоровкийн сүм

Курскийн хойт хэсэгт 7 сарын 12 гэхэд германы давшилт зогсон цэрэг нь хориглолтонд шилжсэн байхад өмнөдөд 7 сарын 15 гэхэд үндсэндээ давшилтаа зогсоон хориглолтонд оржээ. Зөвлөлтийн тал хориглолтоос шууд давшилтанд шилжсэн бөгөөд 7 сарын 12-д цүлхэнгийн умардад Баруун, Брянскийн фронтуудтай хамтран Төвийн фронт Орёлын стратегийн давшилтыг эхэлсэн бол өмнөдөд 7 сарын 18-23-д Воронежийн ба Талын фронтууд Харьков-Белгородын чиглэлээр стратегийн давшилтыг эхлүүлсэн байна. Үүний үр дүнд германы армиудыг давшилтын эхний байрлал хүртэл түрсэн бөгөөд цаашид улам өрнүүлэн Харьков, Орёл, Белгород хотуудыг чөлөөлжээ. Энэ нь цаашид стратегийн давшилтыг өргөн фронтоор эхлүүлэн Днепр мөрөн хүртэл өргөн уудам нутгийг чөлөөлөх эхлэлийг бүрдүүлжээ. Хамгийн гол нь Дорнод фронт дээр стратегийн санаачлага зөвлөлтийн талд бүрэн шилжсэн байна.

Сонирхолтой баримтууд[засварлах]

  • Курскийн тулалдааны өмнө Зөвлөлтийн талын бараг бүх сөнөөгч онгоц нь байлдааны чадвараа алдах дөхжээ. Энэ тухай зохион бүтээгч А.С.Яковлев "...курскийн тулалдаанаас сар хагасын өмнө энэ чиглэл дэх сөнөөгч онгоцны дийлэнх болох як сөнөөгчдийн далавчны бүрээс хуурч унасан олон тохиолдол гарсан. Учир нь онгоцуудыг үйлдвэрлэсэн заводын бүрээс царддаг лак чанар муутай байснаас болж ийм явдал гарсан. Үүнийг мэдсэн даруйд чанар сайтай лак үйлдвэрлэн олон тооны засварын бригадуудыг фронтын нисэх буудлуудад илгээн засвар хийснээр байдлаас аврагдсан юм." гэж дурссан байдаг.
  • Зөвлөлтийн эрдэмтэд Курскийн тулалдааны өмнө хуяг нэвтлэх бага калибрын бөмбөг зохион бүтээсэн байна. Ийм 400 бөмбөгийг нэг Ил-2 дайрагч нэг удаагийн нислэгт авч явах чадвартай байсан бөгөөд үүнийг 800000-ийг үйлдвэрлэн Курскийн тулалдаанд германы танкийн эсрэг амжилттай хэрэглэжээ.
  • Курскийн тулалдаанд хожмын ЗХУ-ын 3 удаагийн баатар, нисэхийн маршал И.Н.Кожедуб анхныхаа онгоц болох Ю-88 бөмбөгдөгчийг устган байлдааны дансаа нээсэн түүхтэй.
  • Мөн энд хожим ЗХу-ын баатар болсон хоёр хөлгүй сөнөөгч нисгэгч А. Марьесев хиймэл хөлтэй анхны байлдааны нислэгээ хийж, агаарын тулалдаанд германы сөнөөгч онгоцыг сөнөөсөн.
  • Германчууд минажуулсан талбайг цэвэрлэхийн тулд радио удирдлагатай мини танкеткийг энэ тулалдаанд ашиглаж байжээ.
  • Германы дайрагч их буу "фердинанд" нь хамгаалах пулемёт байхгүйгээс зөвлөлтийн явган цэргийн танк эсэргүүцэх хэрэгсэлд олноор өртөн хүнд хохирол амссан байна.

Зүүлт[засварлах]

Загвар:Notes

Эшлэл[засварлах]

  1. 1.0 1.1 1.2 Glantz & House 2004, p. 337.
  2. 2.0 2.1 Glantz & House 1995, p. 165.
  3. Bergström 2007, p. 127–128, figures are from Russian archives; Russian aviation trust; Russian Central Military Archive TsAMO, Podolsk; Russian State Military Archive RGVA, Moscow; Monino Air Force Museum, Moscow..
  4. Zetterling & Frankson 2000, p. 20.
  5. 5.0 5.1 Glantz & House 2004, p. 338.
  6. Bergström 2007, pp. 123–125. Figures are from German archives. Bundesarchiv-Militararchiv, Freiburg; Luftfahrtmuseum, Hannover-Laatzen; WASt Deutsche Dienststelle, Berlin.
  7. Krivosheev 2001, Kursk.
  8. 8.0 8.1 8.2 8.3 Krivosheev 2001, Kursk equipment
  9. 9.0 9.1 Frieser 2007, p. 150.
  10. Krivosheev 1997, pp. 132–134.
  11. Krivosheev 1997, p. 262.
  12. 12.0 12.1 Frieser 2007, p. 154.
  13. Glantz & House 2004, p. 276.
  14. Clark 2012, p. 408.
  15. Frieser 2007, p. Загвар:Page needed. A rough estimation by Frieser since no numbers are available
  16. Zetterling & Frankson 2000, p. 116, 117. For all participating German armies in the Kursk area, there were 203,000 casualties for July and August
  17. Frieser 2007, p. 201. Exact numbers are unknown; the entire German eastern front lost 1,331 tanks and assault guns for July and August, so the number of 760 is an estimate.
  18. Bergström 2008, p. 120. Figures for 5–31 July, as given by the Luftwaffe logistics staff (Generalquartiermeister der Luftwaffe).
  19. Clark 2012, pp. 475–477, The 2nd Panzer Army and 2nd Army are not included in the order of battle in the source. The 2nd Panzer Army did not take part in Operation Citadel, but played a significant part in Operation Кутузов. The 2nd Army was tasked with pushing the western face of the salient once the encirclement was completed, but never got do so since the northern and southern pincers failed to meet at Kursk..
  20. Clark 2012, pp. 475–477.
  21. 21.0 21.1 21.2 Clark 2012, pp. 478–484.
  22. 22.0 22.1 Frieser 2007, p. 100.
  23. 23.0 23.1 Frieser 2007, p. 91.
  24. Glantz & House 2004, p. 346.
  25. Glantz & House 2004, p. 345.
  26. Clark 2012, p. 308-309.
  27. Clark 2012, pp. 308–309.


Эх сурвалж[засварлах]

  • Battistelli, Pier Paolo ‘‘Panzer Divisions: The Eastern Front 1941-43’’ Oxford: Osprey 2008.
  • Bergström, Christer (2007). Kursk — The Air Battle: July 1943. Hersham: Chervron/Ian Allen. ISBN 978-1-903223-88-8. 
  • Bergström, Christer (2008). Bagration to Berlin — The Final Air Battle in the East: 1941–1945. Burgess Hill: Chervron/Ian Allen. ISBN 978-1-903223-91-8. 
  • Barbier, Mary Kathryn (2002). Kursk: The Greatest Tank Battle, 1943. Zenith Imprint. ISBN 978-0-760312-54-4. 
  • Brand, Dieter (2003). "Vor 60 Jahren: Prochorowka (Teil II)" (in German). Österreichische Militärische Zeitschrift (6).
  • (1966–1971) Hitler's War on Russia: V1: Hitler Moves East, V2: Scorched Earth, Translated from the German Unternehmen Barbarossa, London: Corgi. ISBN 978-0-552-08638-7. 
  • Clark, Alan (1966). Barbarossa: The Russian-German Conflict 1941–1945. New York: Morrow. ISBN 0-688-04268-6. OCLC 40117106. 
  • Clark, Lloyd (2012). Kursk: The Greatest Battle: Eastern Front 1943. London: Headline Publishing Group. ISBN 978-0-7553-3639-5. 
  • Copeland, B. Jack. Colossus, The First Large Scale Electronic Computer. 14 June 2013-д хандсан.
  • Dunn, Walter (1997). Kursk: Hitler's Gamble, 1943. Westport, Conn: Greenwood Press. ISBN 978-0-275-95733-9. 
  • Frieser, Karl-Heinz; Klaus Schmider, Klaus Schönherr, Gerhard Schreiber, Kristián Ungváry, Bernd Wegner (2007). Das Deutsche Reich und der Zweite Weltkrieg – Vol. 8: Die Ostfront 1943/44 – Der Krieg im Osten und an den Nebenfronten (German хэлээр). München: Deutsche Verlags-Anstalt München. ISBN 978-3-421-06235-2. 
  • (2000) The Art of Darkness: Deception and Urban Operations. Santa Monica: Rand. ISBN 0-8330-4831-7. 
  • Glantz, David M. (September 1986). "Soviet Defensive Tactics at Kursk, July 1943". U.S. Army Command and General Staff College Soviet Army Studies Office Combined Arms Center Combat Studies Institute (CSI Report No. 11).

Гадаад холбоос[засварлах]

Викимедиа зургийн сан:
«Курскийн тулалдаан»


Иш татахад гарсан алдаа: <ref> tags exist for a group named "lower-alpha", but no corresponding <references group="lower-alpha"/> tag was found, or a closing </ref> is missing