Михаил Илларионович Кутузов

(Кутузов-с чиглүүлэгдэв)
Михаил Кутузов

Михаил Илларионович Голенищев-Кутузов (1745 оны 9-р сарын 16-нд Санкт-Петербург хотод төрсөн- 1813 оны 4-р сарын 28-нд өнөөгийн Бунцлау буюу өнөөгийн Польшийн Болеславец хотод нас барсан) 18-р зууны алдарт цэргийн жанжин. (Оросоор: князь Михаи́л Илларио́нович Голени́щев-Куту́зов) Тэрээр Оросын эзэнт гүрний генерал Фиелд-Маршал буюу бүх цэргийн жанжин байсан. Кутузовын алдар нэр нь Наполеоны эсрэг хийсэн Бородиногийн тулалдаанаар алдаршсан байна.

Орос-түркийн дайнд оролцсон, Оросын 1812 оны Эх орны дайны үеэр оросын армийн Ерөнхий командлагч байсан. Оросын Түрк дахь Элчин сайд, Александр Суворовын шавь бөгөөд хамтран зүтгэгч.