Кыргыз хэл

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас

Харайх: Удирдах, Хайлт
Кыргыз хэл
Kыргыз тили, قىرعىز ٴتىلى
Яригддаг газар: Кыргызстан, Афганистан, Пакистан, Тажикистан, Шинжаан (Хятад)
Нийт яригчид: 5 сая орчим
Хэлний бүлэг: Алтайн[1]
 Түрэг
  Кыргыз-Алтайн хэлний бүлэг
эсвэл Кыргыз-Кипчак хэлний бүлэг
   Кыргыз хэл 
Албан ёсны статус
Албан ёсны хэл байдаг газар: Кыргызстан
Зохицуулдаг газар: албан ёсны зохицуулалт байхгүй
Хэлний кодууд
ISO 639-1: ky
ISO 639-2: kir
ISO 639-3: kir

Кыргыз хэл буюу Киргиз хэл (Киргиз хэл: Кыргыз тили Орос хэл: Киргизский язык) нь Кыргызстан улсын албан ёсны хэл юм. ISO 639 дахь хэлний код нь ky, kir.

Кыргызстанаас гадна Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шинжаан-Уйгарын Өөртөө засах орон, Казакстан, УзбекистанТажикистан, Афганистан, Турк зэрэг улсуудад амьдрах кыргыз үндэстнүүд нийт 5 сая орчим хүн тус хэлээр ярилцана.

Казак хэлтэй тун төстэй. Кыргызстан улсад кирилл үсэг, БНХАУ-д араб үсэг хэрэглэгддэг. ЗХУ-ын үед 1928-1940 онуудад кыргыз хэлийг латин үсэгт шилжүүлэх ажиллагаа явагдаж байсан боловч ЗХУ-ын бодлого өөрчлөгдсөнөөр кирилл үсэгт шилжжээ.

Кыргызстанд хэрэглэгддэг кирилл үсгийн цагаан толгой нь Монголд хэрэглэгддэг кирилл үсгийн цагаан толгойгоос 1-ээр олон буюу 36 үсэгтэй.

Том үсэг Жижиг үсэг Дуудлага Латин үсгийн харгалзаа
Ң ң /ŋ/ /N/

Ң нь монгол бичгийн их инхэлэг буюу НГ үсэгтэй адилаар дуудагдана.

Кыргызстаны кирилл цагаан толгой
А Б В Г Д Е Ё Ж З И Й К Л М Н Ң О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Щ Ъ Ы Ь Э Ю Я
а б в г д е ё ж з и й к л м н ң о ө п р с т у ү ф х ц ч ш щ ъ ы ь э ю я
Wikipedia
Википедиа: Кыргыз хэлээр

[Засварлах] Эшлэл

  1. "[1] Ethnologue"
Хувийн хэрэгсэлүүд