Кэйт Уинслет
| Кэйт Уинслет | |
Уинслет 2007 онд. |
|
| Төрсөн | Кэйт Элизабет Уинслет 1972 оны 12 сарын 29 Рединг, Беркшир, Англи |
|---|---|
| Мэргэжил | Жүжигчин, дуучин |
| Идэвхитэй жил | 1991–одоо |
Кэйт Элизабет Уинслет (англ. Kate Elizabeth Winslet, 1975 оны аравдугаар сарын 5-нд төрсөн) нь Английн жүжигчин эмэгтэй юм.
Агуулга |
[засварлах] Товч намтар
Кэйт Английн зүүн өмнөд нутгийн Беркшир тойргийн Рединг хэмээх Англидаа багавтар хотууддаа томоохонд тооцогддог хотод Салли Брижес, Рожер Уинслет нарын охин болон мэндэлжээ.[1] Бет Уинслет болон Анна Уинслет нарын хоёр эгчтэйгээ жүжигчиний мэргэжлийг сонгосон Кэйт 1991 онд Английн нэгэн телевизээс ажлын гараагаа эхлүүлж, 1994 онд анхныхаа дэлгэцийн томоохон бүтээл болох «Огторгуйн бүтээл» кинонд тоглож байжээ.
Кэйт Уинслет Оюун санааны мэдрэхүй (1995) киноны Мэриэн Дэшвудын дүрээр "туслах", Титаник (1997) киноны Розагийн дүрээр "гол", Айрис (2001) киноны Айрис Мёрдокын дүрээр "туслах", Ариун санааны гэрэл (2004) киноны Клементина, Бяцхан хүүхэд (2006) киноны Сара Пирсийн дүрээр "гол" дүрийн номинацид тус тус нэр дэвшиж, 2008 онд бүтээсэн Уншигч кинонд өмнө нь Нацист Германы бөөнөөр хорих лагерийн хянагч байсан бичиг үсэг мэддэггүй Ханна Шмиц гэх эмэгтэйн дүрийг тун зоримог бүтээж Оскарын шагналын "Шилдэг эмэгтэй дүрийн" шагналыг хүртсэн билээ. Мөн тэрээр Алтан бөмбөрцөг (2009) болон BAFTA шагналыг (1996, 2009) тус бүр хоёр удаа хүртэж байжээ. Кэйт 2000 онд Listen to the Storyteller хэмээх багачуудын үлгэрийн цомгоороо Грэммийн шагналыг хүртэж байв.
Дашрамд дурдахад Кэйт жүжигчин Леонардо Ди Каприотой Титаник болон Өөрчлөлтийн зам (2008) зэрэг уран бүтээлээрээ урт хугацааны хамтрагч байсныг энд онцлох нь зүй.
[засварлах] Сонирхолтой баримтууд
- Уинслетийн төрхийг өнгөлөг үс, цагаан царай илэрхийлдэг тул түүнийг английн сарнай гэх нь бий.[2].
- 1996 онд Уинслет «дэлхийн хамгийн сайхан 50 бүсгүйн» нэгээр Америкийн алдарт People сэтгүүлээс нэрлэгдэж байв.
- Кэйт өөрийнхөө бүтээсэн Ариун санааны гэрэл киноны Клементина болон Титаник киноны Розагийн дүрээ хамгийн сайн тоглолт гэж үздэг.
- Кэйт жүжигчин Гвинет Пэлтроу, дуучин Селин Дион, жүжигчин Леонардо Ди Каприо болон жүжигчин Жүүд Лоу нартай найзууд.
- Дээд амжилтын эздийг бүртгэдэг Гинессийн номонд, Кейтийг Оскарын шагналд хамгийн залуудаа хамгийн олон удаа нэр дэвшсэн гэх үзүүлэлтээр бүртгэн авчээ.
- Кэйтийн өндөр 169 см.
- Тэрээр нийтдээ 49 кинонд тоглоод буй.
- Кэйт Уинслет нь цагаан хоолтон юм.[3].
[засварлах] Эшлэл
- ↑ Barratt, Nick. "Family detective: Kate Winslet", The Daily Telegraph, 2005-12-05
- ↑ A luminous English rose with ivory skin and strawberry hair… Turner Classic Movies database
- ↑ Kate Winslet is a vegetarian actress. happycow.net. 2010-03-02-д хандсан.
[засварлах] Холбоос
| Commons: Кэйт Уинслет - зураг, дуу, бусад юмс |
- Кэйт Уинслет - Internet Movie Database
- Кэйт Уинслет Британы Кино хүрээлэнгийн Screenonline вэбсайт дахь
- TV.com дахь Кэйт Уинслет
- Кэйт Уинслет Allmovie дахь