Кёнжун ван (Курё)

Кёнжун ван
(경종 景宗)
Курё улсын ван
Хаанчлал975-981
Хаан суусан975
Бүтэн нэрВан Жү
Төрсөн огноо955 оны 11 сарын 9
Төрсөн газарКэсон
Өнгөрсөн огноо981 оны 8 сарын 13
Өнгөрсөн газарКэсон
ӨмнөхКуанжун ван
УдаахСонжун ван
Их хатанХуанбу овогт Хонэй хатан
Хонжан хатан
ХүүхэдМукжун ван
ЭцэгКуанжун ван
ЭхДэймуг хатан
УлсКурё улс
Ургийн овогВан овог
Сүмийн цолКёнжун

Кёнжун ван (경종) (955-981) Ван Жу (왕주) нь 975-981 оны хооронд Курё улсыг захирч байсан 5 дахь ван юм. Кванжун вангийн Хванбо овгийн Дэмүк хатнаас төрсөн хөвгүүн. Улсын вангийн сууринд заларсны дараа өмнөх вангийн үед гэмт хэрэгт холбогдсон ноёд түшмэд, ард иргэдийг өршөөх зарлиг гаргажээ. Хөдөө тосгонд нуугдан суусан зарим хүмүүсийг урьж залж төрийн албанд ажиллуулах болов.

981 онд таалал төгссөний дараа вангийн сэнтийд үеэл Кэйрён гүн Ван Чи заларч, тус улсын 6-р ван болжээ. Нас барсны дараа Жи инь Сонмок Мёнхе Хоньхва их ван (강위장헌문의대왕, 康威章憲文懿大王) хэмээн нэхэн өргөмжлөн, сүмийн цолыг Кёнжун хэмээв.

Гэр бүл[засварлах | кодоор засварлах]

  1. Кёнжу Ким овогт Хоньсүк хатан (헌숙왕후 김씨): Шиллагийн Гёнсун вангийн охин
  2. Чунжу Ю овогт Хоньи хатан (헌의왕후 유씨): Ван Жон гүнгийн охин. Кёнжун вангийн үеэл
  3. Хванжу Хванбо овгийн Хоньэй хатан (헌애왕후 황보씨): Ван Ук гүнгийн охин. Кёнжун вангийн үеэл
    1. Ван Сун, Кэйрён гүн (왕송 개령군)
  4. Хванжугийн Хванбо овгийн Хоньжон хатан (헌정왕후 황보씨): Ван Ук гүнгийн охин. Кёнжун вангийн үеэл
  5. Жонжу Ю овгийн Дэмён ахайтан (대명궁부인 유씨): Воньжан тайзигийн охин. Кёнжун вангийн үеэл
Өмнөх
Куанжун ван
Курё улсын ван
975-981
Дараах
Сонжун ван