Лабрадорын хойг

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Лабрадорын хойг, Канад улс

Лабрадорын хойг (англ. Labrador Peninsula) нь зүүн Канадад орших томоохон хойг юм. Баруун талаараа Хадсоны булан, хойгуураа Хадсоны хоолой, зүүн талаараа Лабрадорын тэнгис, зүүн өмнө талаараа Сент-Лоренсын булангаар хүрээлэгдэнэ. Тус хойг нь газарзүйн бүсийн хувьд Ньюфаундленд ба Лабрадор мужийн нэг хэсэг болох Лабрадор бүс, мөн Кэбэк мужийн Сагуен-Лак-Сент-Жин, Кот-Норд, Норд-ду-Кэбэк бүсүүдийг агуулна. 1,400,000 км2 орчим талбайтай тус хойгт 2006 оны байдлаар 150,000 орчим хүн амьдарч байна.