Лаврентий Берия

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Намтар[засварлах]

Лаврентий Павлович Берия 1899 оны 3-р сарын 17/30/-нд Абхазийн Мерхеули тосгонд тариачны гэрт тєржээ. 15 насандаа Сухумийн анхан шатны дээд сургуулийг тєгсєєд цаашид суралцахаар Баку явжээ. Тэнд барилга механикийн техникийн сургуульд оров. 1917 оны 6-р сард тvvнийг армид явуулж, Румыний фронтод очсон аж. Гэвч байлдаж амжсангvй, арми тарж тэр эргэн ирээд хувьсгалч болохоор шийджээ. Нууц байдал, мєрдлєгє, баривчлага мєн л тvvнийг тойрсонгvй. БН-н даалгавраар Баку дахь мусаватийн сєрєг тагнуулийн газар ажиллаж байжээ. Сэргэлэн байрын залууг Азербайджаны онцгой комисс /ОК/ хараандаа авч удалгvй тэр нууц шуурхай хэлтсийн орлогч даргаар томилогдожээ. Дараа нь жинхэнэ дарга нь болж улмаар Гvржийн ОК-н даргын орлогч болон дэвшив. 1924 онд Берия меньшевикууд бослого дэгдээхээр зэхэж зэр зэвсэг, отрядууд бэлдэж байгааг мэдэж авсан байна. Уг бослогоос урьдчилан сэргийлэх vvднээс Гvржийн ТХ-ны дарга Оржоникизегийн зєвшєєрєл авч босогчдьгн тєлєвлєгєє нь илэрсэн гэдгийг мэдvvлэх зорилгоор хэргээр гадагш мэдээлэл цацсан боловч тэд vvнийг огт тоосонгvй, vргэлжлvvлэн бэлдсээр байлаа. Гэтэл Гvржийн гвардийн толгойлогч Жугели гэгч орж иржээ. Тэр ОК-н хяналтан доор байсан тул тvvний ирснийг тэр даруй мэдэгдэж, хайж эхэлжээ. Жугелиг гудамжинд явж байхад нь танил нь тааралдсанаар санаандгvй байж байгаад баригджээ. Шоронд байхдаа тэрбээр єєрийн хамтрагч нараа бослого гаргахгvй байхыг уриалж байв. 1920 оны сvvлчээр Берия намын ажил эрхлэх болж Гvржийн КН-н ТХ-ны дарга болжээ. Бериягийн тухай америкийн тvvхч Курт Зингер "Тvvхийг єєрчилсєн тагнуулууд" номондоо санаанд оромгvй зvйлс бичжээ. Тvv¬ний энэ таамаглал /ингэж бичвэл зохилтой байх/ ыг сийрvvлбэл: "Берия Бакуд бvтэлгvйтсэн нууц ажиллагааны дараа Албани руу зугтаж, тэндээ Иосиф Титотой танилцжээ. Тэндээс орост эргэн ирж 10 сарын хувьсгалд оролцсон байна. Карапет Абамалян гэдэг нэрийн доор 500 гаруй австрийн цэргийн олзлогсодыг захирч байжээ. Тэдний дундаас л зєвлєлт оросын анхны тагнуулын офицеруудыг элсvvлэн авсан. 1920 онд Берия Прагад очиж Украины элчингийн vvрэг гvйцэтгэхээр томилогдов. Тэнд бараг бvх европ тивийг хамарсан єргєн хvрээтэй сєрєг тагнуулын сvлжээг бий болгожээ. Дараа нь Гvржид эргэн ирээд 1924 онд болсон бослогыг дараад дахин Франц руу явсан байна. Парист мєн дипломат халхавчин доор ажиллаж байв. Тvvний сонирхлын хvрээ нь хуучин хаант засгийн vеийн болон vндэстний цагаачдын дунд чиглэгдэж байсан бєгєєд єєрєє тэдний хvрээнд нэвтэрч, шинэ тагнуулын сvлжээг бий болгожээ. 1930-1937 онуудад Берия хэд хэдэн удаа гадаадад явсан бєгєєд тvvний удирдлаган дор зєвлєлтийн эсрэг vзэлтэй тэргvvнvvдийг устгах, хулгайлах ажил хийгдэж байжээ" Гэхдээ энэ бvхэн Курт Зингерын тvvний тухай таамаглал юм. Vvнийг нь єєрт нь vлдээе. 1938 онд Берия ДЯАК-ыг толгойлох болов. Эхэн vедээ Ежовын 1-р орлогч ДЯАК-ын улсыг аюулаас хамгаалах газрын дарга гэсэн албан тушаалтай байжээ. Берия ажлаа хvлээж аваад єєртєє хамгийн vнэ цэнэтэй гэсэн туршуулуудыг элсvvлэн авсан байна. Тvvний анхны ажиллагаа нь "нугас" нэртэй байжээ. Зорилго нь Мексикт нуугдаж байсан Сталины эртний дайсан Троцкийг устгах явдал байв. Тэр туршлагатай чекист Эйтингтон болон испанийн олон улсын бригадын гишvvд, мєн мексикийн зураач Сикейрос нарыг бvрдvvлсэн байна. 1940 оны 5-р сарын 27-нд болсон энэ халдлага бvдэлгvй болсон боловч хагас жилийн дараа 8-р сарын 20-нд зєвлєлтийн тагнуулч Рамон Меркадер тvvнийг алж чадсан юм. Vvнээс гадна дотоодын тагнуулын алба єєр бусад асуудлуудтай тэмцэж байв. Европын нууц тагнуулын хэлтсvvдээс Герман улс ЗХУ-д илэрхий дайсагнаж Англи, Франц, Польшийн эрх барих хvрээнийхэнтэй далдуур гэрээ хийж байгаа тухай мэдээнvvд ирж мєн олон даалгавар биелvvлж байсны дотор Молотов, Риббентроп нарын баруун Украин, Белорусын тухай гэрээнvvд орж байв. Дэлхийн 2-р дайн эхлэхэд зєвлєлтийн тагнуулчид польшийн тагнуулч Германд тагнуулын шvлжээ байгуулсан Юрек фон Сосновский болон польшийн язгууртан Радзивилл ванг баривчилжээ. Бериягийн заавраар тэднийг єєрсдєддєє татахыг оролдсон боловч бvтсэнгvй. 1940 оны 8-р сард ДЯАК-н тагнуулчид дайны аюул нvvрлэж байгааг удаа дараалан мэдэгдсээр байв. Хэдийгээр тэд нар хэзээ, хаана, хэдийд довтлохыг хэлж мэдэхгvй ч арай илvv тодорхой, гэхдээ хоорондоо зєрєєтэй мэдээллийг Зорге, Штёбе болон бусад тагнуулчид єгч байсан боловч Сталин, Берия хоёр Гитлерийг гэрээндээ vнэнч байна гэдэгт огтхон ч эргэлзэхгvй байсан юм. Дайн эхлэхээс хэд хоногийн ємнє Берия тушаал гаргаж хэрэв дайн болсон нєхцєлд хорлон сvйтгэх, тагнах хэсгийг тагнуулын байгууллагын ажилтнуудаас элсvvлэн бий болгох vvрэг єгчээ. Дайн эхлэх vед энэ хэсэгт орох хvмvvсийн нэрсийг сонгож эхэлсэн байна. Ингээд уг бvлэг бэлэн болж, тэдний гол vvрэг нь Германы Цэргийн эсрэг тагнуулын ажиллагаа явуулах, партизаны дайн зохион байгуулах, Германчуудын эзэлсэн нутаг дэвсгэр дээр тагнуулын сvлжээ бий болгох, Германы тагнуулын албыг тєєрєгдvvлэх зорилгоор тусгай радио нэвтрvvлгvvд явуулах зэрэг байжээ. 1942 онд тагнуулын байгууллагыг яаралтайгаар дахин зохион байгуулсан байна. Vvнээс гадна онцгой зориулалтын тусгай мото буудлагын бригадыг байгуулж тамирчид сайн дурынхан, улс тєрийн Цагаачид, комсомолын идэвхтэнvvд, хилчид, холбоочид гэх мэт хvмvvс бvрэлдэхvvнд нь оржээ. Дайсны ард талд 2000 гаруй тагнан турших, хорлон сvйтгэх бvлгvvдийг илгээж тэдгээр нь партизаны отрядуудын цєм нь болж єгсєн юм. Бериягийн тушаалаар 1941 оны 10-р сард Москвад бие биендээ харилцан хамааралгvй гурван тагнуулын сvлжээ бии болгожээ. 1941 оны 2-р сард Берия ЗХУ-ын АКЗ-н орлогч дарга болж дайны эхний єдєр улсыг батлан хамгаалах хорооны гишvvн болжээ. Бериягийн хамгийн амжилттай гvйцэтгэсэн даалгавар бол 1942 оны зун намар ДЯАК-ын хэд хэдэн дивизийг Кавказ руу илгээж хамгаалалт хийсэн явдал юм. 1941 оны намар Англи, АНУ, Герман зэрэг улсууд атомын бємбєг хийх ажлаа эхлvvлсэн хэмээн тагнуулын газраас мэдэгджээ. Энэ тухай Сталинд тэр даруй мэдэгдэв. Сталин ямар нэгэн шийдвэр гаргахаасаа ємнє энэ шинэ зэвсгийн тухай бvх нууц мэдээллvvдийг олж боловсруулах vvргийг Берияд єгчээ. Учир нь тэр зэвсэглэл болон тагнуулыг хариуцаж байсан юм. Берия онолын хувьд ч техникийн хувьд ч энэ талаар ямар ч мэдлэггvй тул хэрэгтэй хvмvvсийг цуглуулж, хэрэгтэй газар нь аваачсан байна. Vvн дотор генерал Судоплатовоор удирдуулсан атомын асуудал хариуцсан тусгай тасаг байгуулжээ. Єєр нэг Бериягийн vйл ажиллагаа бол дайны vед Михоэлсын хамт Еврейн фашистын эсрэг хороо байгуулж олон улсын еврейчvvдын байгууллагатай холбоо тогтоохыг оролджээ. Хорооны зорилго нь ЗХУ-д тусламж vзvvлэх хандлагыг бий болгох учиртай байв. Гэвч энэ байгууллага Бериягийн хяналтнаас гарч бvр Крымийн нутаг дэвсгэр дээр Сталины нэр дээр Михоэлс захидал бичиж Зєвлєлт Социалист Еврей Улс байгуулах тухай асуудлыг ярьж эхэлжээ. Уг байгууллагыг тэр даруй устгаж, Михоэлс "aвтын -ослоор" нас барж, 10 гишvvд болон идэвхтэнvvдийг нь буудан хороож бусдад нь янз бvрийн хугацаатай хорих ял оноожээ. Сталинг нас барахаас ємнє Берия тvvнтэй хамт Иосиф Броз Титог алах тєлєвлєгєєг хэлэлцэж байжээ. Сталинг нас барсны дараа 1953 оны 5-р сард Москвад Берия нууц тагнуулын ажилтнуудын тэн хагасыг дуудан авчиржээ. 1953 оны 6-р сарын 26-нд эх орноосоо урвасан хэргээр Берия баривчлагдсан байна. 12-р сарын 23-нд ЗХУ-ын Дээд шvvхийн Тусгай шvvгч нарын хяналтан доор цаазаар авах ял оноож тэр єдрийн 19.50 минутанд тогтоол ёсоор буудан хороожээ. 2000 онд ОХУ-ын Дээд шvvх Берияд оноосон ялын тогтоолыг хэвээр нь vлдээжээ.

Эшлэл[засварлах]

Холбоос[засварлах]