Лавр Корнилов

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Генерал Лавр Корнилов. 1917 он

Лавр Георгиевич Корнилов (орос. Лавр Гео́ргиевич Корни́лов, 1870 оны 8 сарын 18–1918 оны 4 сарын 13) нь Оросын армийн генерал бөгөөд Дэлхийн нэгдүгээр дайн, Оросын иргэний дайнд тулалдаж явжээ. Түүнийг өнөөдөр 1917 оны 8, 9 сард Александр Керенскийгийн түр засгийн газрыг түлхэн унагахыг завдсан Корниловын хэрэг явдлаар нь сайн мэддэг. Гэвч Керенский түүнийг баривчлан, төрийн эргэлт зохион байгуулахыг оролдсон хэргээр хорьсон билээ.