Лам

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Улаанбаатарын Монгол лам

Лам гэдэг нь сахил хүртсэн, Бурханы шашины ном сургаалийг номлох багшийг хэлэх нэршил юм. Лам гэх үг нь Төвдөөр བླ་མ་ (Лама) үгний хэлбэр бөгөөд Санскрит хэлний багшийг заадаг гүрү гэдэгтэй адилтгасан (гүрү гэдэг үгийн тайлбарт "эрдэм номын талаас хүнд буюу хүндтэй гэдэг талаас нь хувраг багш хүмүүсийг гүрү гэсэн байдаг) үг юм. Түүхэндээ энэ нь томоохон хийдийн тэргүүн, хувилгаадыг хэлдэг байсан бол одоо үед хувраг хүний хүндэтгэсэн алдар нэр мэт байдаг. Хүүхэд ламыг өхөөрдөн "Ламайхай" гэж мөн дууддаг.