Ларри Жонсон

Ларри Деметрик Жонсон (Англи: Larry Demetric Johnson; 1969 оны гуравдугаар сарын 14-нд Техас мужийн Тайлер хотод төрсөн) — Америкийн зодог тайлсан мэргэжлийн сагсан бөмбөгчин.

Замнал[засварлах | кодоор засварлах]

Драфтыг тэргүүлэгч Ларри Жонсон 1991-1992 онд 82 тоглолтонд /гараанд 77 удаа/ 19.2 оноо, 11.0 /хувийн дээд/ самбар, 3.6 дамжуулалт, 1.0 таслалтыг 37.2 минутанд дунджилж Оны «рууки» тоглогчоор шалгарахын сацуу цагирагт довтлох тэмцээнд оролцсон байдаг. Дараа жилдээ хувийн дээд 22.1 оноо, 40.5 минутыг /улирлыг тэргүүлсэн/ дунджилсан ба «Шарлотт Хорнетс» багтайгаа 12 жилийн 84 сая долларын гэрээ байгуулсан[1] ч нурууны гэмтлээс шалтгаалан 30 гаруй тоглолтоос чөлөөлөгдөж байв. Тухайн жилд Канадад зохиогдсон ДАШТ-ээс алтан медаль хүртсэн. 1994-1995 онд холын зайн 81 шидэлтийг амжилттай гүйцэтгэсэн Жонсоныг Бүх оддын тоглолтонд сонгожээ. «Нью-Йорк Никст» элссэн жилдээ замналын доод 12.8 оноог дунджилсан бөгөөд 1998-1999 онд «Сан-Антонио Спёрст» шувтаргад (4:1), удаахь жилд «Индиана Пейсерст» бүсийн аваргад (4:2) тус тус ялагдсан билээ.

Лавлах холбоос[засварлах | кодоор засварлах]

Гадны холбоос[засварлах | кодоор засварлах]

Stub icon

Энэ сагсан бөмбөгчний тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.