Латвийн ерөнхийлөгч
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Латвийн ерөнхийлөгч нь Латвийн Бүгд Найрамдах Улсын төрийн тэргүүн бөгөөд зэвсэгт хүчний ерөнхий командлагч юм. 1997 оныг хүртэл сонгуульт хугацаа нь 3 жил байсан бөгөөд одоо сонгуульт хугацаа нь 4 жил. Ерөнхийлөгчийг эзгүйд Сеймийн дарга орлодог. Густавс Земгалс, Карлис Улманис нар 2 удаа ерөнхийлөгчөөр сонгогдож байсан аж. Тус улс дахин тусгаар тогтнолоо олсон эхний 2 жил ерөнхийлөгчийн суудал эзгүй байсан бөгөөд энэ хугацаанд Сеймийн дарга Анатолис Горбуновс уг үүргийг гүйцэтгэж байжээ.
| Нэр | Зураг | Албан тушаалд орсон | Албан тушаалаа шилжүүлсэн | Нам | |
| 1 | Янис Чаксте | 1922 | 1927 | Ардчилсан Төв Нам | |
| 2 | Густавс Земгалс | 1927 | 1930 | Ардчилсан Төв Нам | |
| 3 | Альбертс Квиесис | 1930 | 1936 | Латвийн Фермерүүдийн Нэгдэл | |
| 4 | Карлис Улманис (төрийн эргэлтээр гарч ирсэн) | 1936 | 1940 | Латвийн Фермерүүдийн Нэгдэл | |
| Зөвлөлт Латви Улс (1940 - 1991) | |||||
|---|---|---|---|---|---|
| 5 | Гунтис Улманис | 1993 | 1999 | Латвийн Фермерүүдийн Нэгдэл | |
| 6 | Вайра Вике-Фрейберга | 1999 | 2007 | байхгүй | |
| 7 | Валдис Затлерс | 2007 | 2011 онд бүрэн эрх нь дуусна | байхгүй | |