Леона Льюис
| Леона Льюис | |
Леона Льюис 2009 оны Америкийн Хөгжмийн Шагналын үеэр |
|
| Ерөнхий мэдээлэл | |
|---|---|
| Төрсөн нэр | Леона Луиз Льюис |
| Төрсөн | 1985 оны 4 сарын 3 Англи, Лондон, Айлингтон |
| Хөгжмийн урсгал | Поп, R&B |
| Мэргэжил | Дуучин-ая зохиогч |
| Хугацаа | 2006–одоо |
| Студи | Сайко, Жэй |
| Вэбсайт | leonalewismusic.co.uk |
Леона Луиз Льюис (англ. Leona Louise Lewis, 1985 оны 4 сарын 3-нд төрсөн) нь Английн дуучин, ая зохиогч юм. Льюис анх Их Британийн телевизийн цуврал The X Factor-т оролцож ялагч болсноор урлагийн ертөнцөд хөл тавьжээ.
Льюис 3 удаа Грэммийн шагналд нэр дэвшиж байсан уран бүтээлч юм. Түүний хамгийн өндөр амжилтад хүрсэн сингл болох "Bleeding Love" нь дэлхийн 30 гаруй орны хит парадыг тэргүүлсэн. Биллборд сэтгүүл түүнийг 2008 оны 'Шилдэг шинэ уран бүтээлч'-ээр нэрлэсэн. Льюис 2007, 2009 онд Spirit, Echo хэмээх 2 цомог гаргаснаас Spirit нь Их Британи, Ирландад 2007 онд хамгийн их борлогдсон цомог болсон бөгөөд анхны цомгоороо Биллборд 200 жагсаалтад багтсан Их Британийн анхны дуучин болжээ. Тус цомог дэлхий даяар 6.5 сая хувь борлогдсон аж.[1]
Льюисийн анхны сингл "A Moment Like This" нь худалдаанд гараад 30-хан минутын дотор 50,000 гаруй удаа татагдаж, Их Британийн хамгийн хурдан борлогдсон синглээр тодорч байлаа. Тэрээр 2010 онд The Labyrinth нэртэй анхны аялан тоглолтоо хийсэн.
Эшлэл [засварлах]
- ↑ Cable, Simon. "From Hackney to Hollywood: Leona Lewis swaps her scruffy two-bed flat for a £1.5m villa in the sunshine", London: Daily Mail, 8 May 2009
Гадны холбоосууд [засварлах]
| Commons: Леона Льюис - зураг, дуу, бусад юмс |
- Албан ёсны вэбсайт
- Allmusic дэх Леона Льюис
- Леона Льюис Internet Movie Database
- Леона Льюис — гийн суваг YouTube дахь
- Твиттер дэх Леона Льюис