Леопард 2

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Леопард 2 (герм. Leopard 2) нь Германы гол байлдааны танк бөгөөд Краус-Маффэй компанид 1970-аад онд бүтээгдэж 1979 оноос хэрэглэгдэж эхэлжээ. Леопард 2 нь анхны гарсан Леопард 1-ийн шинэчилсэн хувилбар болно. Энэ танкны хэд хэдэн хувилбар нь Германы арми, бусад арван хоёр Европын орнуудад ашиглaгдаж байна. Нийт 3480 Леопард 2 үйлдвэрлэгджээ.