Леопольдын матриц

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Леопольдын матриц (англ. Leopold matrix) нь 1971 онд боловсруулагдсан, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийхэд зориулагдсан арга юм[1]. Энэ нь тухайн төсөл хүрээлэн буй орчинд хэр зэрэг нөлөөлөхийг тодорхойлоход ашиглагдана. Төслийн янз бүрийн үйлдлүүдийг баганаар оруулаад байгаль орчны бүрдэл хүчин зүйлсийг мөрөнд оруулж, тэдний харьцаагаар тооцно. Хамаарах нүднүүдэд нөлөөллийн ач холбогдол (-10 болон +10-ын хооронд) болон эрчим (1 болон 10-ын хооронд) гэсэн үзүүлэлтийг баллаар үнэлэн тодорхойлдог.

Эшлэл[засварлах]

  1. (1971) A Procedure for Evaluating Environmental Impact, Geological Survey Circular 645. Washington: U.S. Geological Survey.