Лерой Баррелл

Лерой Баррелл Хөнгөн атлетик
Бүтэн нэр Лерой Расселл Баррелл
Улс Америкийн Нэгдсэн УлсАмерикийн Нэгдсэн Улс Америкийн Нэгдсэн Улс
Төрсөн өдөр 1967 оны 2 сарын 21 (57)
Төрсөн газар Пеннсилвани, Филадельфи
Өндөр 183 см
Жин 82 кг
Замнал
ХА-ийн төрөл Богино зайн гүйлт
Дээд үзүүлэлт 9,85 с (100 м)
Клуб Santa Monica Track Club
Өдгөө зодог тайлсан
Зодог тайлсан он 1998
Медалийн толь
Олимп 1 × Алт 0 × Мөнгө 0 × Хүрэл
ДАШТ 2 × Алт 1 × Мөнгө 0 × Хүрэл
Олимпын цагираг Зуны олимп
0Алт0 Барселона 1992 4 × 100 м
Дэлхийн хөнгөн атлетикийн холбооны лого Хөнгөн атлетикийн дэлхийн АШТ
0Алт0 Токио 1991 4 × 100 м
0Мөнгө0 Токио 1991 100 м
0Алт0 Штуттгарт 1993 4 × 100 м

Лерой Расселл Баррелл (Англи: Leroy Russel Burrell, 1967 оны 2 сарын 21-нд Пеннсилвани муж улсын Филадельфи хотод төрсөн) нь Америкийн Нэгдсэн Улсын хөнгөн атлетикч, 100 метрийн гүйлтийн 2 удаагийн дэлхийн дээд амжилтын эзэн юм. Тэрээр анх 1991 оны 6 сард 9.90 секундын үзүүлэлтээр дэлхийн дээд амжилт тогтоосныг мөн оны 9 сард болсон дэлхийн АШТ-ий үеэр Карл Льюис эвджээ. Тэр тэмцээнд Баррелл өөрийнхөө тэр амжилтыг ахиулсан боловч Льюисийг гүйцэлгүй мөнгөн медаль зүүсэн юм. Баррелл 1994 онд 9.85 секундын үзүүлэлтээр 2 дахь удаадаа дэлхийн дээд амжилтыг тогтоосон нь Атлантад болсон 1996 оны олимпод Донован Бэйли 9.84 секунд болгож ахиулах хүртэл хадгалагдсан билээ.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]