Лигаза

Лигазууд (Латин: ligāre - холбох, наах) нь хоёр том молекулыг холбон шинэ химийн холбоог үүсгэх чадвартай (катализаторын үүрэг гүйцэтгэдэг) фермент юм. Лигазуудын катализын үед жижиг химийн бүлгийн гиродлиз дагалдаж байдаг. Энэ бүлэг нь хамгийн том молекул эсвэл ферментэд хамааралтай байдаг. Ерөнхийдөө лигазууд нь дараах урвалуудад катализатор болдог:

Ab + C → A–C + b

эсвэл, зарим тохиодолд

Ab + cD → A–D + b + c

үүнд, жижиг үсгээр тухайн молекулд хамаарах жижиг бүлгүүдийг тэмдэглэв.