Лигурын тэнгис
| Лигурын тэнгис | |
|---|---|
| Лигурын тэнгис | |
| Лигурын тэнгисийн байршил | |
| Ай савын улс орон | |
Лигурын тэнгис (лат. Mare Ligusticum, фр. mer Ligure, итал. mar Ligure, лиг. Mâ Ligure; англ. Ligurian Sea; орос. Лигурийское море; италиар хэлэх нь эгшиг зохицох ёсгүй, «у», «ү», өргөлт нь ялгарахгүйгээс монголоор Ли-гурэ, Маар Лий-гүүрэ гэж уншихтай дөхүү сонсдоно;[1][2] Лигур аймаг угсааны нэрээс ийм нэртэй болсон) — хойд зүгийн Генуя хот, өмнө зүгийн Корсик арлын хооронд байдаг Газрын дундад тэнгисийн хэсэг, тохой, булан.
Лигурын тэнгис хойд хөвөөгөөрөө Франц, Монако, Итали гурван улсын нутагтай учирдаг. Талбай — 15 мян. км², дундаж гүн — 1,200 м, бүр гүн хэсэгтээ - 2,546 м хүрнэ. Корсик арлын зүүн талаар Тиррений тэнгистэй, баруун талаар яг Газрын дундад тэнгистэй нийлдэг. Тус тэнгисийн эргийн хамгийн том хот бол Италийн Лигур мужийн Генуя болох юм. Тэнгист Аппениний нуруунаас эх авсан "Арно" мэтийн олон жижиг гол цутгадаг.
Лавлах холбоос [засварлах]
- ↑ италиар Ligure гэж хэлсэн авиа
- ↑ италиар Mar Ligure гэж хэлсэн авиа