Линукс

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Линукс нь компьютерийн юникс төст үйлдлийн систем юм бөгөөд нээлттэй эхийн програм хангамжийн хамгийн алдартай жишээ юм. Multiuser system-тэй болохоор Windows-с илүү тохиромжтой байдаг.

Энэхүү үйлдлийн систем буюу Линукс цөмийг 1991 оны 3-р сард 21 настай Финландын програм зохиогч Linus Benedict Torvalds(Линус Торвалдс) анх үүсгэн, боловсруулж эхэлжээ.

Линукс гэдэг нь анхлан бүтээгч Линус Торвалдсын Линус гэдэг үгийн сүүлчийн үсгийг өөрчлөн зохиосон нэр юм. Хүмүүс ихэвчлэн Линакс, Лайнукс гэх мэтээр дууддаг боловч эдгээр нь буруу бөгөөд зөв дуудлага нь "Линукс" юм.

Линукс болон бусад бүх үйлдлийн систэм нь кернел-тэй байдаг.

Кернел нь үйлдлийн систем дотор байрлах чухал програмыг хэлдэг. Хэрэглэгч нь бүрхүүл(shell)-н тусламжтайгаар үйлдлийн системтэй холбогддог ба үйлдлийн систем нь кернелд хэрэглэгчийн хүсэлтийг уламжилдаг.

Линукс гэдэг нь дангаараа үйлдлийн систем биш үйлдлийн системийн үндсэн цөм (Kernel) нь юм. Учир нь Линукс бол зөвхөн цөм бөгөөд бусад хэрэгслүүд болон програмууд нь GNU tool-үүд юм.

Shell(Бүрхүүл) Бүрхүүл нь линукс үйлдлийн системийн хувьд програмуудыг ажиллуулах интерфейсийг хангадаг. Shell нь хэрэглэгч болон системийг хооронд нь холбож ажилладаг нэгэн програм юм. Мөн хэрэглэгчид комманд болон програм ажиллуулах боломжийг олгодог. Линуксын стандарт shell нь Bash(Bourne Again Shell) байдаг.

Линукс нь GPL(Generel Public License) лицензтэй тул үнэгүй авч ашиглаж болно.

Линукс нэрийн доор ойлгодог үйлдлийн системийн албан ёсны нэршил нь "GNU/Linux үйлдлийн систем" юм.

Хувийн хэрэгсэлүүд
Нэрний зайнууд

Хувилбарууд
Үйлдлүүд
Залуурдагч
Багаж хэрэгслүүд
Бусад хэлээр