Лихтенштейн
| Лихтенштейны Гүнт Улс
Fürstentum Liechtenstein
|
||||||
|---|---|---|---|---|---|---|
|
||||||
| Уриа: герм. Für Gott, Fürst und Vaterland "Бурхан, гүн, эх орон гурвынхаа төлөө" |
||||||
| Дуулал: герм. Oben am jungen Rhein "Идэр Рейны дээд урсгалаар" |
||||||
| Нийслэл | Вадуц | |||||
| Ихийн их хот | Шаан | |||||
| Албан ёсны хэл | Герман | |||||
| Төрийн хэлбэр ба засаг баригч | Үндсэн хуульт хаант засаг | |||||
| - | Гүн | Хоёрдугаар Ханс Адам |
||||
| - | Ерөнхий сайд | Клаус Чючер | ||||
| Тусгаар тогтнол | ||||||
| - | Германы эвслийн улсаас | 1866 он | ||||
| Нутаг дэвсгэр | ||||||
| - | Талбай | 160.475 км2 (215) | ||||
| - | Үүнээс: Ус (%) | ялихгүй | ||||
| Хүн ам | ||||||
| - | Тооцоо (2010) | 36,010[1] (224) | ||||
| - | Тооллого (2010) | 33,307[2] | ||||
| - | Нягтрал | 224 хүн/км2 | ||||
| ДНБ (ХАЧ) | 2009 оны тооцоо | |||||
| - | Нийт | $4.797 тэрбум[3][4] (147) | ||||
| - | Нэг хүнд | $134,045[3][4][5] (2) | ||||
| ДНБ (Нэрлэсэн) | 2009 оны тооцоо | |||||
| - | Нийт | $3.409 тэрбум[3][4] (163) | ||||
| - | Нэг хүнд | $95,249[3][4][5] (2) | ||||
| ХХИ (2010) | ▲ 0.905[6] (дээд) (8) | |||||
| Мөнгөн тэмдэгт | Швейцар франк (CHF) |
|||||
| Цагийн бүс | +1 | |||||
| Замын хөдөлгөөн | баруун | |||||
| Интернетийн АДН | .li | |||||
| Утасны дугаар | +423 | |||||
Лихтенштейны Гүнт Улс (герм. Fürstentum Liechtenstein, Фёстэнтум Лихтенштайн) нь Төв Европ, Альпийн нуруунд орших бяцхан улс юм. Австри, Швейцари гэх хоёр далайд гарцгүй улстай л хиллэдэг тул давхар далайд гарцгүй улс гэгдэнэ. Ердөө 160 км² нутагтай, 36,010 орчим хүн амтай, үндсэн хуульт хаант төрийн хэлбэртэй.
Албан ёсны хэл нь Герман, хүн амын 67% нь Герман өвөг дээдэстэй Лихтенштейнүүд. Мөн швейцари (10,0 %), герман (3,5 %), австри (5,7 %), итали (3,3 %) болон бусад (10,6 %) хүмүүс оршин амьдардаг[7]. Хүн амын ихэнх нь Христийн шашинтан, тодруулвал 78% нь католик урсгалыг мөрддөг.
Засаг захиргааны 11 нэгжид хуваагддаг. Нийслэл хот нь Вадуц боловч хамгийн том хот нь Шаан. Лихтенштейн нь өндөр сүрлэг уулсын орон тул өвлийн спортоор хичээллэхэд тохиромжтой. Үржил шимт тариалангийн талбай бүхий аж ахуйнууд нутгийн хойд (Unterland, "доод нутаг"), өмнөд (Oberland, "дээд нутаг") хэсгийн аль алинд тааралдана. Нийслэл Вадуцад төвлөрөх санхүүгийн салбар нь тун хүчирхэг бөгөөд татварын дарамт маш бага улсын тоонд багтдаг. Худалдан авах чадвараар тэгшитгэсэн дотоод нийт бүтээгдэхүүний хэмжээгээр 147-рт боловч нэг хүнд оногдох дүнгээр хоёрдугаарт эрэмбэлэгдэнэ. Тус улсын эдийн засгийн салбар үндсэндээ аж үйлдвэржсэн. Вакуум, цахилгаан, компьютерийн үйлдвэрлэл хөгжжээ. Хамгийн том "Хитли ХК" нь барилгын багаж хэрэгслийн нэртэй үйлдвэрлэгч пүүс юм. Тус улс нь Европын Чөлөөт Худалдааны Холбооны гишүүн болно. Гэхдээ Лихтенштейн улс Европын Холбоонд багтдаггүй.
[засварлах] Эшлэл
- ↑ Bevölkerungsstatistik 30. Juni 2010, Landesverwaltung Liechtenstein. Accessed on 2 October 2011
- ↑ Bevölkerungsstruktur – Band 1, Liechtensteinische Volkszählung 2000, Landesverwaltung Liechtenstein. Accessed on 2 October 2011.
- ↑ 3.0 3.1 3.2 3.3 Key Figures for Liechtenstein, Landesverwaltung Liechtenstein. Accessed on 2 October 2011.
- ↑ 4.0 4.1 4.2 4.3 World Development Indicators, World Bank. Accessed on 2 October 2011. Note: "PPP conversion factor, GDP (LCU per international $)" and "Official exchange rate (LCU per US$, period average)" for Switzerland were used.
- ↑ 5.0 5.1 Bevölkerungsstatistik. 30 June 2009, Landesverwaltung Liechtenstein. Accessed on 2 October 2011.
- ↑ (2010) Human Development Report 2010. United Nations. ISBN 9780230284456 90101. Retrieved on 4 November 2010.
- ↑ http://www.llv.li/pdf-llv-as-population_fliz2010 Стр. 3.
| Европын орнууд |
|---|
| Австри · Азербайжан1 · Албани · Андорра · Армен2 · Беларусь · Бельги · Болгар · Босни ба Херцеговина · Ватикан · Герман · Грек · Гүрж1 · Дани3 · Ирланд · Исланд · Испани1 · Итали1 · Казахстан1 · Кипр2 · Косово5 · Орос1 · Латви · Литва · Лихтенштейн · Люксембург · Македон4 · Мальта · Молдав · Монако · Монтенегро · Нидерланд3 · Норвеги3 · Нэгдсэн Вант Улс · Польш · Португал3 · Румын · Сан-Марино · Серби · Словак · Словен · Турк1 · Унгар · Украйн · Финланд · Франц1 · Хорват · Чех · Швейцари · Швед · Эстон |
| 1 Европ тивд оршдоггүй нутаг дэвсгэртэй. 2Нутаг нь бүхэлдээ Баруун Азид орших ч Европтой соёл, улс төрийн хамааралтай. 3 Европоос алслагдсан харъяат нутаг дэвсгэртэй. 4 Нэр нь Гректэй маргаантай. 5 2008 оны 2 сарын 17-нд Серби улсаас салж, тусгаар тогтносноо зарлан тунхагласан бөгөөд одоогоор НҮБ-ын 69 гишүүн хүлээн зөвшөөрдөг. |