Ли Нин

Энэ өгүүлэл нь орчин үеийн гимнастикчийн тухай өгүүлнэ. Түүний байгуулсан компанийн тухай Ли Нин (компани), Тан улсын хунтайжийн тухай Ли Нин (Тан улс) өгүүллээс үзнэ үү.
Ли Нин

Бээжингийн олимпийн нээлтийн ёслолын үеэр

Спортын гимнастик
Төлөөлдөг улс: ХятадХятад Хятад
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Ли Нин
Төрсөн огноо 1963 оны 9 сарын 8 (1963-09-08) (60 настай)
Төрсөн газар Гуанши, Лайбинь
 
Медалиуд
Зуны олимп
Алт Лос-Анжелес 1984 Чөлөөт
Алт Лос-Анжелес 1984 Модон морь
Алт Лос-Анжелес 1984 Цагираг
Мөнгө Лос-Анжелес 1984 Баг
Мөнгө Лос-Анжелес 1984 Харайлт
Хүрэл Лос-Анжелес 1984 Олон төрөлт

Ли Нин (Хялбаршуулсан ханз: 李宁, Уламжлалт ханз: 李寧, Пиньинь: Lǐ Níng, 1963 оны 9 сарын 8-нд Гуанши мужийн Лайбиньд төрсөн) нь Хятадын гимнастикч, олимпийн аварга тамирчин бөгөөд бизнесмэн юм. Жуан үндэстэн.

Намтар[засварлах | кодоор засварлах]

1984 оны зуны олимпоос 3 алт, 2 мөнгө, 1 хүрэл медаль хүртэж ихэд алдаршсан тэрээр өмнө нь 1982 оны Дэлхийн АШТ-д мөн 6 медаль хүртэж, "Гимнастикийн ханхүү" (體操王子) хочтой болжээ.

1988 онд зодог тайлсан Ли 1990 онд спортын хувцас, гутал борлуулдаг Ли Нин ХХК-г байгуулж ихээхэн амжилт олсон бөгөөд одоо компанийнхаа захирлуудын зөвлөлийн даргын албыг хашдаг.

2000 онд Ли Хятадын тамирчдаас анх удаа Олон улсын гимнастикийн алдрын танхимд багтжээ[1].

2008 оны зуны олимпийн нээлтийн ёслолд Ли Нин уяанаас дүүжлэгдэн, цэнгэлдэх хүрээлэнгийн ханаар гүйх мэт явж, олимпийн бамбарыг асаасан билээ[2][3][4].

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. "LI NING". International Gymnastics Hall of Fame. Retrieved 1 сарын 15. {{cite web}}: Check date values in: |accessdate= (help); Unknown parameter |accessyear= ignored (|access-date= suggested) (help)
  2. "Games begin with spectacular show". BBC.co.uk. 2008-08-08. Retrieved 1 сарын 15. {{cite news}}: Check date values in: |accessdate= (help); Unknown parameter |accessyear= ignored (|access-date= suggested) (help)
  3. "Li Flies High at Opening Ceremonies". International Gymnast. 2008-08-08. Archived from the original on 2008-08-09. Retrieved 1 сарын 15. {{cite news}}: Check date values in: |accessdate= (help); Unknown parameter |accessyear= ignored (|access-date= suggested) (help)
  4. http://online.wsj.com/article/SB121964720621268641.html

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]