Ли Чон Ён

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Ли Чон Ён
Lee Chung-Yong 20130427.jpg
Хувийн мэдээлэл
Төрсөн огноо 1988 оны 7 сарын 2 (1988-07-02) (26 настай)
Төрсөн газар Өмнөд Солонгос, Сөүл
Өндөр 1.80 м[1]
Байрлал жигүүрийн тоглогч
Багийн мэдээлэл
Одоогийн баг Болтон Уондерерс
Дугаар 27
Өсвөрийн баг
2001–2003 Добон Мидл
Мэргэжлийн замнал*
Он Баг Гараа (Гоол)
2004–2009 Сөүл 54 (11)
2009– Болтон Уондерерс 153 (14)
Шигшээ баг
2006–2007 Өмнөд Солонгос (19-) 18 (1)
2007–2008 Өмнөд Солонгос (20-) 7 (0)
2008– Өмнөд Солонгос 55 (6)
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. Сүүлд шинэчилсэн: 2014 оны 5 сарын 3.

† Гараа (Гоол).

‡ Шигшээ багийн гараа болон гоолыг сүүлд шинэчилсэн: 2014 оны 6 сарын 11

Ли Чон Ён (солон. 이청용, 1988 оны долоодугаар сарын 2-нд Сөүл хотод төрсөн) — Өмнөд Солонгосын хөлбөмбөгчин бөгөөд Болтон Уондерерс болон Өмнөд Солонгосын шигшээд тоглодог.

Замнал[засварлах]

Нийслэлийн нэрийг өндөрт гаргахын тулд Чо Квон Рэ дасгалжуулагчтай Сөүлийнхэн Добон Мидл сургуулийн Ли Чон Ёнг болон хэд хэдэн залуусыг 2004 онд элсүүлсэн түүхтэй.

2009 оны долоодугаар сарын 29-нд Ли Чон Ёныг английн Болтон Уондерерст 2,2 сая фунтээр Сөүл шилжүүлсэн. Анх наймдугаар сарын 15-нд Гэвин Маккэннийг сэлгэн Сандерлендтэй (0:1) гараалж, есдүгээр сарын 26-нд Бирмингемтэй (2:1) тоглоход гоолдсоноос[2] хойш улирлын турш 40 тоглохдоо 5 гоол, 8 дамжуулалтаар 'Болтоны оны шилдэг тоглогчоор' нэрлэгджээ.[3]

Шигшээ[засварлах]

Өмнөд Солонгос 2010 оны ДАШТ-ий сонгонд Йордантай 2008 оны тавдугаар сарын 31-нд тоглоход гараалсан Ли есдүгээр сарын 5-ны хариу тоглолтонд гоолдсон байдаг.

ДАШТ, 2010 оны зургаадугаар сарын 17-нд Аргентинтай (4:1),[4], Уругвайтай (2:1) тоглоход тэр гоолдон[5] 'ДАШТ-ий 10 шилдэг залуу одод' хэмээн алдаршсан.[6]

2014 оны ДАШТ-ий үеэр бэртлээс шалтгаалж ганц тоглолтонд сэлгээнээс оролцсон.[7][8]

Амжилт[засварлах]

Сөүл
  • 'Samsung Hauzen Cup' тэмцээний аварга: 2006
Хувийн
  • Кэй лигийн бэлгэдлийн XI: 2008
  • Болтоны шилдэг тоглогч: 2010

Эшлэл[засварлах]

  1. Premier League Player Profile. Premier League. 21 March 2011-д хандсан.
  2. Phil Shaw (27 сентября 2009). Birmingham City 1 Bolton Wanderers 2: match report. Daily Telegraph. the original on 2012-04-29-с архивлагдсан. 2010-06-10-д хандсан.
  3. Lee is Bolton’s Player of the Year. thestar (12 мая 2010). the original on 2012-04-29-с архивлагдсан. 2010-06-10-д хандсан.
  4. Stevenson, Jonathan. "Argentina 4–1 South Korea", BBC Sport, BBC, 17 June 2010. 2010-06-17-нд авсан. 
  5. Chowdhury, Saj. "Uruguay 2–1 South Korea", BBC Sport, BBC, 26 June 2010. 26 January 2011-нд авсан. 
  6. Chang, Jen. "Ozil and Coentrao among players whose stock rose at the World Cup", Sports Illustrated, 10 July 2010 
  7. http://www.espnfc.com/belgium/story/1918032/belgium-defender-anthony-vanden-borre-out-of-world-cup-with-broken-leg
  8. http://www.rtbf.be/video/detail_belgique-coree-du-sud-la-blessure-d-anthony-vanden-borre?id=1939395

Холбоос[засварлах]

Викимедиа зургийн сан:
«Ли Чон Ён»


Загвар:2008 оны зуны олимпт Солонгосын хөлбөмбөгийн шигшээ