Локийдийн хэрэг

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Локийдийн хэрэг (Англи: Lockheed Scandal)гэж дэлхийн түүхэн дэхь хамгийн шуугиантай хээл хахуулийн хэрэг юм. Америкийн агаарын хөлөг үйлдвэрлэгч Локийд компаниас олон улсын агаарын тээврийн компаниудад Локийд Л-1011 ТриСтар онгоцоо зарахдаа улс төрчдийг туслахыг хүсч өгсөн улс төрийн хандив нь гол асуудал болсон юм.

Японд Бүх Японы Агаарын Тээвэр зэрэг компаниудад зарахын тулд улстөрчдөд их хэмжээний хахууль өгсөн болох нь 1976 оны 2 сард нийтэд ил болсон юм. Улмаар тухайн үеийн ерөнхий сайд байсан Танака Какүэй нь 3-н сая орчим ам.долларын хандив авсан нь тодорч албан тушаалаасаа огцоров. Энэ нь японы дайны дараахь түүхэн дэх хамгийн дуулиантай хэргүүдийн нэгд ордог байна.

Мөн Нидерландад хунтайж Бернард нь F-104G Старфайтерийг батлан хамгаалахын нисэх хүчнийг зузаатгах Мирааж Ви төсөлд шалгарахад нь тусласан хэрэгт мөн орооцолдсон байна. Авсан хахууль нь 1.1 сая ам.доллар ч гэж яригддаг.

Тус хэрэг нь олон улсын анхаарлыг татаж Америкт хуулиндаа өөрчлөлт оруулахаар болсон байна. Тус Америкийн гадаад авилгалын тогтоолд Америкийн иргэн болон хуулийн этгээд нь гадаадын засгийн газрын ажилтанд хахууль өгөхийг хоригложээ.