Лондон

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас

Харайх: Удирдах, Хайлт
Лондон
London
Лондон хот
Дээрх: Лондон хот, Дунд: Вэстминстер ордон, Зүүн-доод: Тауэр гүүр, Баруун-доод: Лондон цамхаг

Лондон-н байршил
Лондон хотын байршил

Координат: 51°30′28″N, 00°07′41″W
Улс Flag of the United Kingdom.svgНэгдсэн Вант Улс
Жижиг улс Англи
Бүс Лондон
Дүүрэг Хот, 32 бороу
Түүх  
Ромчууд оршин суусан ~МЭӨ 50 он, Лондиниум нэрээр
Засаглал  
 - Бүсийн захиргаа Их Лондоны захиргаа
 - Бүсийн ассемблей Лондоны ассемблей
 - Хотын дарга Борис Жонсон
Газар нутаг  
 - Нийт 1,577.3 км²
Өндөр 24 м м
Хүн ам  
 - Нийт (2006) 7,355,400
 - Нягтшил 4,761/км²
Цагийн бүс UTC0
 - Зун   UTC+1
Вэб хуудас: www.london.gov.uk

Лондон нь Их Британийн нийслэл, дэлхийн зүг зүгийн жуулчдыг татдаг алдартай, түүхт хот. Их Лондонгийн Удирдлагын тухай хууль 1999 онд батлагдаж, Лондонгийн Захирагч болон Чуулганы эрх зүйн хэм хэмжээг шинэчлэн тогтоосон бөгөөд 2000 оны 7 дугаар сараас хүчин төгөлдөр болсон байна. Лондон хот түүхэндээ 1191 оноос Лорд Мэртэй байжээ. Одоогийн Лондонгийн Захирагчийн үүрэг бол нийслэлийг хэтийн чиглэл хандлагатай хөгжүүлэх явдал юм байна. Цагдаа, гал түймэр, болон түргэн тусламжийн алба, төлөвлөлт, тогтвортой хөгжил болон байгаль орчныг хамгаалах, соёл, боловсрол, эрүүл мэнд зэрэг олон тулгамдсан асуудлуудыг зохицуулах үүргийг Захирагч хүлээдэг.

Их Лондонгийн Зөвлөл нь анх 1986 онд бий болсон бөгөөд эрх зүйн шинэ зохицуулалтын дагуу Чуулган болж өөрчлөгдөн, Лондонгийн Захирагчийн сонгуультай нэг өдөр зэрэг явагддаг сонгуулиар Лондонгийн Чуулганы 25 гишүүн сонгогддог байна.

Лондон бол хөгжингүй орнууд дахь хамгийн их барилгажсан, Европын Холбооны хамгийн шигүү суурьшилтай, хамгийн том хотуудын нэг юм. Лондон долоон сая байнгын оршин суугчидтай. Британийн хүн амын 12 хувь нь оршин суудаг хэдий боловч хүн амын өсөлтийн 70 хувийг Лондон хангаж байдаг онцлогтой. Учир нь Лондон Британийн дундаж наслалттай харьцуулахад харьцангуй залуу хот ажээ.

[Засварлах] Гадаад холбоос

Commons
Commons: London - зураг, медиа материалууд

Хувийн хэрэгсэлүүд
Бусад хэлээр