Лорд Хау арал

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Лорд Хау арал*
ЮНЕСКО-гийн Дэлхийн өв

Lord Howe Island from North.jpg
Элиза уулаас Гүвэр, Лижбирд уулсуудын харагдах байдал
Улс Flag of Australia.svg Австрали
Төрөл байгалийн
Шалгуур vii, x
Дугаар 186
Бүс** Ази, Австрали ба Далайн орнууд дахь дэлхийн өвүүд‎
Бүртгэсэн түүх
Бүртгэсэн 1982  (6-р чуулган)
* Нэр нь Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэний дагуу.
** Бүс нь ЮНЕСКО-гийн тогтоосны дагуу.

Лорд Хау (англ. Lord Howe Island) нь Австралийн эх газрын зүүн эргээс дорно зүгт 600 км зайд орших Номхон далайн жижиг арал юм. Уг арлыг 1788 онд Хенри Лижбирд Болл нээсэн бөгөөд ялтангуудыг цөлөх газруудын нэг болжээ. Өмнө нь огт хүн ирж байгаагүй бөгөөд Полинезийн аль ч арлынхан мэддэггүй байжээ. Арлын ойролцоох галт уулын үлдэгдэл хадыг анх нээсэн Боллын нэрээр буюу Боллын пирамид хэмээн нэрлэх болжээ. Харин арлыг анхны амбан захирагчийнх нь нэрээр нэрлэжээ. Лорд Хау арал хавирган сар хэлбэртэй, ойролцоогоор 10 км урт, 2 км өргөнтэй. 7 сая жилийн өмнө унтарсан асар том галт уулын тогооны амсар нь өнөөгийн Хау арал гэж үздэг. Амьтан, ургамлын аймгийн хувьд Австрали, Шинэ Гвиней, Шинэ Каледонтой төстэй нэг бүлэгт хамаарах бөгөөд халуун орны ширэнгэ ой бүрхсэн байдаг. Мөн зөвхөн уг арал ургах Хау дал мод ургадаг. Амьтан ургамлын гайхалтай өвөрмөц онцлогийг нь харгалзан үзэж, 1982 онд ЮНЕСКО дэлхийн өвүүдийн тоонд багтаажээ.

External links[засварлах]

Commons
Викимедиа дуу дүрсний сан: Лорд Хау арал