Лос-Анжелес
| Лос-Анжелес хот Сity of Los Angeles |
|
Лос-Анжелесийн төв |
|
|
|
|
| Хоч нэр: "Сахиулсан тэнгэрүүдийн хот (англ. The City of Angels), Эл Эй (англ. L.A.)" | |
| Солбицол: | |
|---|---|
| Улс | Америкийн Нэгдсэн Улс |
| Муж улс | Калифорни |
| Каунти | Лос-Анжелес |
| Түүх | |
| Суурьшсан | 1781 он |
| Байгуулагдсан | 1850.04.04 |
| Засаглал | |
| - Захирагч | Антонио Вилларайгоза |
| - Хотын прокурор | Рокки Делгадилло |
| Газар нутаг | |
| - Нийт | 1,290.6 км² |
| Өндөр | 0–1,548 м м |
| Хүн ам | |
| - Нийт (2006) | 3,849,368 |
| - Нягтрал | 3,168/км² |
| - Хүй дүүргийн хамт | 12,950,119 |
| Цагийн бүс | UTC-8 |
| - Зун | UTC-7 |
| Цахим сүлжээ: www.ci.la.ca.us | |
Лос-Анжелес (англ. Los Angleles мөн L.A. ч гэдэг) нь Америкийн Нэгдсэн Улсын Калифорни муж улсын өмнөд хэсэгт орших хот юм. Тус хотод 3,847,400 хүн оршин суудаг бөгөөд Лос-Анжелесийн бүс нийт 18 сая гаруй хүн амтай. Тус хотын нутаг дэвсгэр 1200 ам км. Хүн амаараа АНУ-д зөвхөн Нью-Йоркийн дараа л ордог ба Калифорни муж улсын хамгийн том хот юм.
Агуулга |
Түүх [засварлах]
Лос-Анжелес хэмээх нэр нь испани хэлний "сахиулсан тэнгэрүүд" гэсэн үгнээс гаралтай. Энэ нэр нь тус газрын анхны нэрийн товчлол юм. Анхны нэр нь "El Pueblo de Nuestra Señora la Reina de los Ángeles de Porciuncula" (Англи хэлээр "town of our lady the Queen of Angels of the little Portion") байв. Лос-Анжелес 1781 онд байгуулагдсан. Энэ нутгийг урьд өмнө Испанийн эзэмшил байх үед Хуниперо Серра, Хуан Креспи хэмээх хоёр Францискан санваартан судалжээ. 1850 оны дөрөвдүгээр сарын 4-нд Калифорни АНУ-ын нэг муж улс болжээ.
Үзүүштэй газрууд [засварлах]
Лос-Анжелест үзүүштэй газар олон бий. Венецийн эрэг гэх мэтийн маш урт үргэлжилсэн наран шарлагын газрууд олон байдаг. Олон жуулчин Холливудад очиж, Холливудын алдартнуудын мөр, Мэнний Хятад театр зэргийг үздэг. Лос-Анжелест Л.А. Тойргийн урлагийн музей, Геттийн музей зэрэг сайхан музей бас олон байдаг.
Эдийн засгийн салбарууд [засварлах]
Лос-Анжелес кино, телевизийн үйлдвэрлэл ихэд хөгжсөнөөрөө алдартай. Кино, телевизийн үйлдвэрлэлийн ихээхэн хэсэг нь Холливудад төвлөрдөг. Түүнчлэн энэ хотод цэргийн зориулалттай нисэх онгоц үйлдвэрлэдэг. Хөгжмийн үйлдвэрлэл ч энэ бүс нутагт төвлөрдөг. Тус хот мөн банк санхүүгийн нэгэн томоохон төв юм.
Хорооллууд [засварлах]
Лос-Анжелест олон арван алдартай хорооллууд бий. Тухайлбал:
- Холливуд, киноны олон студи байрладаг байсан.
- Элизейн цэцэрлэгт хүрээлэн, Доджер цэнгэлдэх хүрээлэн байрладаг.
- Венецийн эрэг.
- Брэнтвүүд, маш баян бүс.
- Фэрфакс өргөн чөлөө, еврейчүүд амьдардаг.
- Вэствүүд, Лос-Анжелес дахь Калифорнийн Их Сургууль байрладаг.
- Холмби толгод, Плэйбой харш байрладаг.
- Силверлэйк, ижил хүйстнүүдийн амьдардаг хороолол.
- Зүүн Л.А., мексик-америкчуудын амьдардаг хороолол.
- Төв Өмнөд Л.А., африк-америкчуудын амьдардаг хороолол.
- Сан Фернандо хөндий, Перс гаралтай олон хүн амьдардаг хороолол.
Улс төр [засварлах]
Лос-Анжелесийн одоогийн захирагч нь Антонио Вилларайгоза.