Луйжи ди Биажо

Луйжи ди Биажо
Хувийн мэдээлэл
Өндөр1.75 м
БайрлалХагас хамгаалагч
Өсвөрийн баг
Лацио
Мэргэжлийн замнал*
ОнБагГараа(Гоол)
1988–1989Лацио1(0)
1989–1992Монца62(7)
1992–1995Фожжиа87(12)
1995–1999Рома114(16)
1999–2003Интернационале117(13)
2003–2006Брешиа93(16)
2006Ла Сторта[1]?(?)
2007Асколи7(2)
Шигшээ баг
1998–2002Итали31(2)
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно.
† Гараа (Гоол).

Луйжи ди Биажо (Итали: Luigi di Biagio, 1971 оны 6 сарын 3-нд Ромд төрсөн) нь Италийн хөлбөмбөгийн хамгаалах чиглэлийн хагас хамгаалагч юм. Хамгийн сүүлд Асколи Кальчио 1898 багт тоглож байгаад (2006–07) зодог тайлжээ.

Асколид тоглохоосоо өмнө Лацио (1988–89), Монца (1989–92), Фожжиа (1992–95), Рома (1995–99), Интернационале (1999–2003), Брешиа (2003–2006) багуудад тоглож байв. Шигшээ багтаа 31 тоглож, 2 гоол оруулжээ. Тэрээр эх орноо төлөөлж 1998, 2002 оны ДАШТ, Евро 2000-д оролцсон. Уг тэмцээнд Нидерландын багийн хаалганд торгуулийн цохилтоос гоол оруулснаас гадна Шведийн багтай тоглоход гоол оруулжээ. Тэрээр 1998 оны ДАШТ-д Италийн баг торгуулийн цохилтоор хожигдож хасагдахад торгуулийн цохилт алдаж, багаа хөөдөж байсан удаатай.

Ди Биажо Асколи багтай 2006 оны 11 сард гэрээ байгуулсан хэдий ч Брешиа баг чөлөөт тоглогчдоо зарлах эцсийн хугацаа болох 6 сарын 30-нд түүнийг чөлөөлөөгүй байсан тул уг шилжилтийг хөлбөмбөгийн холбоо хүлээн зөвшөөрөөгүй. Гэхдээ уг шийдвэр 2007 оны 1 сард цуцлагдаж, Асколи багийн бүрэлдэхүүн дэх анхны тоглолтоо 1 сарын 14-нд Кальяри багийн эсрэг хийжээ[2]. Гэхдээ тэрээр холбооны хориг цуцлагдах хүртэл хугацаанд Асколи багт бэлтгэл хийж, өөрийн найз Алессандро Романогийн дасгалжуулж байсан, Промоционе буюу Италийн хөлбөмбөгийн 7-р зэрэглэлийн тэмцээнд оролцдог, Ром хотын Полиспортиво Ла Сторта багт хэдэн тоглолт хийсэн аж. Ди Биажо 2007 оны улирлын дараа зодог тайлж, өдгөө Ла Стортагийн залуучуудын багийг дасгалжуулж байна.

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. (Итали) [1]
  2. "Tactical Formation". Football-Lineups.com. Retrieved January 18, 2007.