Лучано Паваротти

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
«Лучиано Паваротти» гэж бичээд холбогдов
Харайх: Удирдах, Хайлт
Лучиано Паваротти Велодром стадионд, 2002 оны 6 сар

Лучано Паваротти (итал. Luciano Pavarotti, 1935 оны 10 сарын 12 - 2007 оны 9 сарын 6) нь Италийн цээл хоолойтой дуучин бөгөөд дуурийн алдартай дуучдын нэг юм.

Дэлхийн Гурван тенорын нэг хэмээн алдаршсан.

Намтар[засварлах]

Италийн Модена хотод төрсөн. Аав нь талх баригч хийхийн зэрэгцээ мөн цээл хоолойтой дуучин байв.

1961 онд Режжо Эмилиагийн урлагийн наадамд түрүүлж, мөн оны 4 сарын 29-нд тус хотын театрын тайзнаа Пуччинигийн "Ла Поэм" дуурийн Родолфогийн дүрд дуулан, дуурийн талбарт гарч иржээ. Тэрээр уг дүрээрээ алдаршин Вена, Лондон, Миланы алдартай театруудын тайзнаа гарч дуулж байлаа.

Бие даасан тоглолтуудаа театрын тайзнаас гадна цэнгэлдэх хүрээлэнгүүдэд хийж, олон арван мянган үзэгчид түүний тоглолтыг үзэхээр хошуурцгаадаг байсан ч Павароттиг хамгийн их алдаршуулсан Плачидо Доминго, Хосе Каррерас нартай хамт хийсэн "Гурван цээл хоолойтон" хэмээх концертын бичлэг бүхий CD, видео хуурцаг нь Эльвис Пресли болон Роллинг Стоунз гэх мэт суутнуудын цомгийн борлуулалтыг давжээ.

Паваротти 2004 оны 3 сард, 69 настайдаа Метрополитан театрын тайзнаа "Тоска" дуурьт дуулаад урлагийн алтан тайзаа орхих болсноо зарлаж, дэлхийг тойрсон аялан тоглолт хийсэн юм.

Хүн төрөлхтөн түүнийг хамгийн сүүлд тайзнаа харсан нь 2006 оны Турины олимпийн нээлтийн ёслол дээр "Турандут" дуурийн ариг дуулж, нээлтийн ёслолыг хаасан үе байлаа. Тус онд нойр булчирхайн хорт хавдар илэрч, мэс засал хийлгэсэн боловч төдийлөн засал авалгүй байсаар 2007 оны 9 сарын 6-нд Модена дахь гэртээ бөөрний дутагдлын улмаас 71 насандаа нас нөгчжээ.

Гэр бүл[засварлах]

1961 онд гэрлэж, охинтой болсон ч салж, өөрийн нь хүүхдийг тээсэн, туслах асан бүсгүйтэйгээ дэр нэгтгэжээ.

Гадаад холбоос[засварлах]