Лхамжавын Долгор

Лхамжавын Долгор 1922 онд Төв аймгийн Сэргэлэн суманд төрсөн. 1941 онд уран сайхны сургуульд суралцаж төгсөөд 1943 оноос Улсын хөгжимт драмын театрт тавдугаар зэргийн жүжигчнээр орж ажиллажээ. Жүжигчин Л. Долгор 1940 оноос хойш театрын тайзнаа тавигдсан үндэсний ба орчуулгын, өнөө үеийн ба түүх хувьсгалын сэдэвт жүжгүүдэд оролцон тоглож олон сайн дүр бүтээж, жүжигчний урлагийн хөгжилд зохих хувь нэмрээ оруулсан билээ. Тэрээр Богомазовын “Урлал” жүжгийн Анамтын дүрд анх удаа жүжиглэж, уран бүтээлийнхээ гарааг амжилттай эхэлж байсан юм.

Тэрбээр амьдралынхаа 40 гаруй жилийг театрын урлагт зориулж 60 орчим гол ба туслах дүр театрын тайзнаа бүтээсэн байна.

Бүтээсэн дүр[засварлах | кодоор засварлах]

Театрын драмын дүрүүд[засварлах | кодоор засварлах]

  • 1944 онд “Урлал” Анамт
  • 1945 онд “Миний баясгалан” Янжин
  • 1947 онд “Зам” Гэрэл
  • 1947 онд “Жаргалыг хүссэн Мөнхөө” Төгсжаргал
  • 1948 онд “Далан худалч” Алимаа
  • 1949 онд “Цолмон” Долгор
  • 1949 онд “Залуу үе” Бүжид
  • 1953 онд “Америкаас ярьж байна” Мерелл
  • 1959 онд “Босгон дээр” Дулмаа
  • 1961 онд “Арвай хээрийн талд” Гаамаа
  • 1962 онд “Итгэж болно” Должин
  • 1962 онд “Шаарлагдсан хүмүүс” Настя
  • 1962 онд “Аянгын жимээр” Фиста
  • 1963 онд “Хар санаа, хайр сэтгэл” Мильфорд
  • 1964 онд “Интоорын цэцэрлэг” Валя
  • 1964 онд “Лир ван” Гонерилия
  • 1967 онд “Гарын таван хуруу” Должин
  • 1970 онд “Анхны тулаан” Васена
  • 1972 онд “Оролмаа” Оролмаа

Шагнал[засварлах | кодоор засварлах]

Түүний жүжигчний урлагт оруулсан хувь нэмрийг үнэлж Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Улсын 40, 50 жилийн ойн медаль, 1971 онд БНМАУ-ын Гавьяат Жүжигчин цолоор тус тус шагнасан байна.