Лэнс Армстронг
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
|
|||||||||||||||||
|
|||||||||||||||||
Лэнс Эдвард Армстронг (англ. Lance Edward Armstrong, 1971 оны 9 сарын 18-нд төрсөн) нь Америкийн Нэгдсэн Улсын мэргэжлийн дугуйчин бөгөөд РадиоШак багт уралддаг. Түүнчлэн тэр хорт хавдрын судалгааг дэмжих Лэнс Армстронг Санг үүсгэн байгуулж, тэргүүлэн ажилладаг.
Армстронг дугуйн спортын хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Тур де Франс тэмцээнд 1999 оноос 2005 оныг хүртэл нийлбэр дүнгээр 7 дараалж түрүүлэн, шинэ дээд амжилт тогтоосон билээ. Түрүү булчирхайн ховт хавдар тусч, хавдар нь тархи, уушигт нь үсэрхийлээд байсан ч эмчилгээний үр дүнд эдгэрч, түүгээр ч зогсохгүй спортын амжилтын оргилд хүрсэн алдартан юм.
Тэрээр 2005 онд зодог тайлсан ч 2009 онд уралдааны замд эргэн ирж, 2009 оны Тур де Франс уралдаанд нийлбэр дүнгээр 3-р байрт оржээ.