Лэнс Стивенсон

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Лэнс Стивенсон, бага (англ. Lance Stephenson, Jr., 1990 оны есдүгээр сарын 5-нд Нью-Йорк мужийн Бруклин хотод төрсөн) — Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгчин бөгөөд Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Шарлотт Хорнетс багт тоглодог.

Намтар[засварлах]

Стивенсон 2010 оны драфтын №40 дэх сонголтоор Индиана Пэйсерс багт элсчээ. Ирээдүйтэй шинэ тоглогчтой баг нь улирал эхлэхэс өмнө олон жилийн гэрээг байгуулж амжжээ.[1] 2012 оны дөрөвдүгээр сарын 25-нд Чикаго Буллз багийн эсрэг тоглохдоо өөрийн дээд оноо болох 22 оноог авчээ.[2] Стивенсон 2013 оны арваннэгдүгээр сарын 1-нд Мемфис Гриззлис багтай тоглоход 13 оноо, 11 бөмбөг авалт, 12 дамжуулалтаар анхны трипл-дабл хийжээ.[3] Тэрээр хоёр дахь трипл-даблаа Бостон Селтикс багтай 2013 оны арваннэгдүгээр сарын 22-нд тоглоход 10 оноо, 10 дамжуулалт, 11 бөмбөг авалтаар хийсэн байна. Арванхоёрдугаар сарын 22-нд мөн л Селтиксийн эсрэг 12 оноо, 10 дамжуулалт, 10 бөмбөг авалтаар замналыг гурав дахь трипл-даблаа гүйцэтгэжээ.[4]

2014 оны нэгдүгээр сарын 16-нд Никсийн эсрэг 28 оноо авсан нь Стивенсоний дээд оноо авалт юм.[5]

2013-2014 онд 13.8 оноо, 7.2 самбар, 4.6 дамжуулалт, 0.7 таслалт дунджилсан Стивенсонд 5 жилийн 44 сая долларыг амласан боловч[6] долоодугаар сарын 18-нд Шарлотт Хорнетс руу[7] 3 жилийн 27 сая доллараар явжээ.[8]

Эшлэл[засварлах]

  1. Pacers sign Stephenson. NBA.com (July 22, 2010).
  2. Notebook: Bulls 92, Pacers 87. NBA.com. Turner Sports Interactive, Inc. (April 25, 2012). May 20, 2013-д хандсан.
  3. "Indiana Pacers advance to 8-0 behind Lance Stephenson's triple-double as they defeat Memphis 95-79", IndyStar.com, November 11, 2013 
  4. http://www.nba.com/pacers/news/lance-dances-his-way-triple-double
  5. http://espn.go.com/nba/boxscore?gameId=400489451
  6. Sources: Pacers' offer not enough. ESPN.com. ESPN Internet Ventures (July 2, 2014). July 19, 2014-д хандсан.
  7. Hornets Sign Lance Stephenson. NBA.com. Turner Sports Interactive, Inc. (July 18, 2014). July 19, 2014-д хандсан.
  8. Hornets sign Lance Stephenson. ESPN.com. ESPN Internet Ventures (July 18, 2014). July 19, 2014-д хандсан.

Холбоос[засварлах]