Монгол Улсын Боловсролын Их Сургууль

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
(МУБИС-с шууд холбогдсон)
Харайх: Удирдах, Хайлт
Боловсролын Их Сургууль.jpg

Монгол Улсын Боловсролын Их Сургууль нь Монгол улс дахь их сургууль юм.

Түүх[засварлах]

Боловсролын Их Сургууль нь 1951 онд Улсын Багшийн Институт нэртэйгээр байгуулагдсан бөгөөд анх 4 тэнхэм, 8 багш, 212 оюутантай байжээ. Багшлах боловсон хүчин бэлтгэх хэрэгцээ шаардлагын дагуу 1957 онд Улсын Багшийн Дээд Сургууль (УБДС), 1990 онд Улсын Багшийн Их Сургууль (УБИС), 2004 онд Монгол Улсын Боловсролын Их Сургууль (МУБИС) болон өргөжжээ.

МУБИС нь өнгөрсөн түүхийн хугацаанд монгол хэл-уран зохиол, физик, математик, хими биологи, түүх, газарзүй, зураг-шугам зураг, техник хөдөлмөр, найрал дуу, хөгжим, кино драм, цэцэрлэгийн хүмүүжүүлэгч, бага ангийн багш, англи, герман, хятад, солонгос, япон хэлний багш орчуулагч зэрэг 40 гаруй мэргэжлээр мэргэжилтэй 50000 гаруй, дээд мэргэжилтэй 40000 гаруй боловсон хүчнийг бэлтгэн гаргажээ.

Эдүгээ МУБИС нь 700 гаруй профессор багш, 800-гаад ажилтан ажилчид, 9000 гаруй оюутан, 500 гаруй магистрант, докторанттай, Тус улсын хэмжээнд төрөл бүрийн мэргэжлийн багшлах боловсон хүчин, боловсрол, шинжлэх ухааны салбарын ажилтан бэлтгэдэг хамгийн том төв болж байна.

Бүтэц, зохион байгуулалт[засварлах]

МУБИС нь проректорын 4 ажлын алба, бүрэлдэхүүний 12 сургуультай бөгөөд Ховд аймгийн Биеийн тамирын дээд сургууль, Архангай, Баян-Өлгий, Дорнод аймаг дахь Багшийн коллежууд нь мөн тус сургуулийн харьяанд багтдаг. Сургуулийн удирдлагын менежментийн салшгүй бүрэлдэхүүн хэсэг болсон бүтцийн өөрчлөлтийг хийж ректор проректорууд ажлын албатай, албад нь менежерийн багуудтай байхаар шинэчлэн зохион байгуулсан юм. Шинэчилсэн бүтцийн дагуу ажлын албад нь өөрсдийн ажлын чиглэл, үүргийн дагуу өдөр тутмын үйл ажиллагааг удирдлагаар хангах, чиглэл чиглэлийн дагуу маркетинг, менежмент хийх, зах зээлд өрсөлдөх чадавхийг нэмэгдүүлэхэд гол үйл ажиллагаагаа чиглүүлж байна.

Гадны холбоос[засварлах]