Мавритий улс Олимпод

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Мавритий улс Олимпод
Flag of Mauritius.svg
Мавритий улсын төрийн далбаа
ОУОХ-ны код: MRI
ҮОХ: Мавритийн Олимпийн Хороо
Олимп
Медаль
Алт
0
Мөнгө
0
Хүрэл
1
Нийт
1
Мавритий - Зуны олимпод
1984198819921996200020042008

Мавритий улс олимпийн наадамд анх 1984 онд оролцсон бөгөөд түүнээс хойш бүх зуны олимпод оролцож ирсэн. Тус улс нь өвлийн олимпод оролцож байсан удаагүй. Мавритий нь олимпод оролцож эхлэхээсээ өмнө 1980 оны зуны олимпийн Америкаар удирдуулсан бойкотыг дэмжиж байсан ажээ.

2008 оны байдлаар Мавритий улс олимпоос ганц хүрэл медаль хүртээд буй. 2008 оны Бээжингийн олимпод Бруно Жулье боксын -54 кг-ийн жинд хагас шигшээд шалгарч, Мавритийн анхны олимпийн медальтан болжээ.

Мавритийн Үндэсний Олимпийн Хороог 1971 онд Рам Рухий байгуулж, 2008 оныг хүртэл ерөнхий нарийн бичгийн даргаар нь ажиллажээ[1]. Тус ҮОХ нь 1972 онд Олон Улсын Олимпийн Хороогоор хүлээн зөвшөөрөгдсөн.

Медальтнууд[засварлах]

Зуны олимп[засварлах]

Медаль Нэр Олимп Спорт Төрөл
3Bronze medal icon.svg Хүрэл Жулье, БруноБруно Жулье Бээжин 2008 Бокс -54 кг

Эшлэл[засварлах]